Улсын хэмжээнд Ардчилсан намын аймаг, дүүргийн намын хорооны хурал өчигдөр /2026.03.23/ болж дууслаа. Уг хуралдаанаар Үндэсний бодлогын хорооны гишүүн болон 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн намын дарга нарыг сонголоо. Одоогоор есөн УИХ-ын гишүүн аймаг, дүүргийн АН-ын даргаар сонгогдоод байна. Улмаар 2026 оны дөрөвдүгээр сарын 7-8-ны өдрүүдэд Ардчилсан намын Их хурлыг хуралдуулж, шинэ бүтцээ батламжлах ажлаа хийхээр төлөвлөж байна. Ингээд Ардчилсан намын дунд шатны намын хорооны даргаар сонгогдсон хүмүүсийг танилцуулъя.
21 аймгийн Ардчилсан намын дарга нар:
- Сэлэнгэ аймгийн АН-ын даргаар УИХ-ын гишүүн асан С.Баярцогт
- Өвөрхангай аймгийн АН-ын даргаар УИХ-ын гишүүн П.Батчимэг
- Сүхбаатар аймгийн АН-ын даргаар УИХ-ын гишүүн Ж.Батсуурь
- Архангай аймгийн АН-ын даргаар УИХ-ын гишүүн П.Мөнхтулга
- Дархан-Уул аймгийн АН-ын даргаар УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд
- Орхон аймгийн АН-ын даргаар Г.Алтангэрэл
- Завхан аймгийн АН-ын даргаар Б.Эрдэнэбаатар
- Говь-Алтай аймгийн АН-ын дарга Г.Чинбат
- Хөвсгөл аймгийн АН-ын сонгууль хойшилсон
- Төв аймгийн АН-ын даргаар Л.Төмөрчөдөр
- Булган аймгийн АН-ын даргаар Г.Ганбаатар
- Ховд аймгийн АН-ын даргаар М.Амарсанаа
- Увс аймгийн АН-ын даргаар Н.Батбаяр
- Баян-Өлгий аймгийн АН-ын даргаар Ж.Бегарыс
- Дорнод аймгийн АН-ын даргаар Э.Төмөрбаатар
- Дорноговь аймгийн АН-ын даргаар Д.Алтангэрэл
- Өмнөговь аймгийн АН-ын даргаар Н.Энхбат
- Говьсүмбэр аймгийн АН-ын даргаар Л.Одбаясгалан
- Баянхонгор аймгийн АН-ын даргаар П.Нүрзэд
- Дундговь аймгийн АН-ын даргаар Б.Лхагвамандал
- Хэнтий аймгийн АН-ын даргаар Д.Аюурбунь
Нийслэлийн 9 дүүргийн АН-ын даргаар сонгогдсон хүмүүс:
- Баянгол дүүргийн АН-ын даргаар УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар
- Баянзүрх дүүргийн АН-ын даргаар УИХ-ын гишүүн А.Ганбаатар
- Сонгинохайрхан дүүргийн АН-ын даргаар П.Галиндэв
- Чингэлтэй дүүргийн АН-ын даргаар УИХ-ын гишүүн Ц.Баатархүү
- Сүхбаатар дүүргийн АН-ын даргаар УИХ-ын гишүүн Х.Болормаа
- Налайх дүүргийн АН-ын даргаар Н.Гансүх
- Багахангай дүүргийн АН-ын даргаар Ц.Эрдэмбилэг
- Багануур дүүргийн АН-ын даргаар Н.Цамбагарав
- Хан-Уул дүүргийн АН-ын даргаар УИХ-ын гишүүн Б.Түвшин

-3° C
3566.02
0 cэтгэгдэлтэй