Тавдугаар сард болох бөхийн барилдааны хуваарь

xpost 7 цаг 5 минутын өмнө

Монголын үндэсний бөхийн холбооноос тавдугаар сард зохион байгуулах бөхийн барилдааны хуваарийг гаргалаа.

  • 05.01 Баасан, 10:00-Жингийн ангиллаар зохион байгуулах  Оюутны улсын аварга шалгаруулах барилдаан,
  • 05.02 Бямба, 13:00-“Бест баззер” шилдэг 64 бөхийн сугалаат барилдаан,
  • 05.03 Ням, 10:00-Завхан аймгийн Сантмаргац сумын харьяат БНМАУ-ын арслан “нахиу” хэмээх Шагдарын Санжсүрэнгийн нэрэмжит аймаг цэрэг,  сумын  цолтой 512 бөхийн барилдаан
  • 05.09 Бямба, 13:00-Ховд аймгийн Дөргөн сумын түүхт 70 жилийн ойд зориулсан, БНМАУ-ын начин Лэгшидийн Бандихүүгийн нэрэмжит улс, аймаг, цэргийн цолтой 128 бөхийн барилдаан,
  • 05.10 Ням, 13:00-Баянзүрх уулын хишиг улс, аймаг, цэргийн цолтой барилдаан,
  • 05.10 Ням, 11:00-Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотод Аймгийн Морин спорт уяачдын “Жавхлант шарга”  холбооны 30 жилийн ойд зориулсан улс, аймаг, сумын цолтой 128 бөхийн барилдаан,
  • 05.15 Баасан, 10:00-МҮБХ-ны аравдугаар Их Эе хурал,
  • 05.16 Бямба, 13:00-Даншгийн дархан аварга Самбуугийн Чүлтэмийн нэрэмжит улс, аймаг, цэргийн цолтой 128 бөхийн барилдаан,
  • 05.17 Ням, 13:00-“Алтан Жолоо Групп” ХХК-ийн нэрэмжит Улсын арслан цолны хүндэтгэл улс, аймаг, цэргийн цолтой болон залуу 128 бөхийн уламжлалт барилдаан,
  • 05.23 Бямба, 13:00-Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумаас төрөн гарсан улсын цолтнуудын нэрэмжит улс, аймаг, цэргийн цолтой 128 бөхийн барилдаан,
  • 05.24 Ням, 12:00-Сумын цолтон болон залуу бөхчүүдийн барилдаан,
  • 05.24 Ням, 11:00-Өмнөговь аймгийн Даланзадгад хотод Өмнөговь аймгийн Хүрмэн сумын харьяат, БНМАУ-ын начин Балын Шоовдорын нэрэмжит Аймаг, цэрэг, сумын цолтой 128 бөхийн барилдаан,
  • 05.30 Бямба, 13:00-Өмнөговь аймгийн Манлай сумын харьяат, БНМАУ-ын арслан Г.Дэмүүлийн нэрэмжит 128 бөхийн барилдаан
  • 05.31 Ням, 13:00-Монголын Үндэсний Ардчилсан Нам байгуулагдсаны 20 жилийн ойд зориулсан Улсын баяр наадмын сорилго улс аймаг цэргийн цолтой 256 бөхийн барилдаан тус тус болно.