Өнгөрсөн Даваа гарагт нийслэлийн удирдах ажилтнуудын зөвлөгөөнөөр БЗД-ийн Засаг даргаар ажиллаж байсан Г.Жаргалсайханыг нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогчоор томилсон билээ. Тэгвэл түүнийг баасан гарагт чөлөөлж, оронд нь нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын дарга Б.Мөнхбатыг томилсон байна. Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогчоор томилогдсон Б.Мөнхбат гэж хэн бэ.
Балжиннямын Мөнхбат нь төрийн захиргаа, нийслэлийн удирдлагын салбарт олон жил ажиллаж, Чингэлтэй дүүрэг болон нийслэлийн хэмжээнд хэд хэдэн удирдах албан тушаал хашиж байжээ.
Түүний намтрыг хүргэж байна.
Хувийн мэдээлэл
• Овог нэр: Балжиннямын Мөнхбат
• Үндэс угсаа: Халх
• Ургийн овог: Хонгор адуут
• Төрсөн он, сар: 1981.03.24
• Төрсөн газар: Архангай аймаг, Ихтамир сум
• Гэр бүлийн байдал: Эхнэр, дөрвөн хүүхэдтэй
Боловсрол
• 1988-1998 онд Архангай аймгийн Ихтамир сумын ерөнхий боловсролын сургууль
• 1998-2002 онд Монгол Улсын Боловсролын Их Сургуулийг физик, байгаль шинжлэлийн багш мэргэжлээр бакалаврын зэрэг
• 2005-2007 онд Удирдлагын академийг удирдлагын ухааны магистрын зэрэг

1° C
3575.93
0 cэтгэгдэлтэй