2026 оны аравдугаар сарын 3-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Өнөөдөр хосуудын харилцаанд асуудал гарна. Магадгүй энэ бүхэн таны завгүй байгаагаас болсон байж мэднэ. Хэт их ажиллаж ядаргаанд орох нь хайр дурлалын асуудалд сөрөг нөлөө үзүүлнэ. Энэ талаар сайн ярилцаж, хайр дурлалын харилцаагаа сэргээх арга ол. Ганц бие хүмүүс болзоонд явах бөгөөд танд их таалагдсан хүн байсан ч гэсэн түүний талаар маш сайн судалж мэдэх хэрэгтэй.
Үхэр: Нэгэн хэвийн хандлагатай байхыг онцолж байна. Ихэнх хүмүүсийн хувьд өнөөдөр бодит байдлыг сонирхохгүй. Уурлаж бухимдуулж байсан ч гэр бүлийн хүн тань өнөөдөр найдаж болох цорын ганц хүн байх болно. Шударга бөгөөд нээлттэй байж, шаардлагатай үед бусдаас уучлалт хүс. Дотоод амар амгалан байдал, сэтгэлзүйгээ хөгжүүлэхийн тулд оюун санааны эмчилгээ хийлгэ.
Ихэр: Өөрийн эрүүл мэндэд анхаарал тавихыг од эрхэс сануулж байна. Биеийн хүчний эрсдэлтэй ажил бүү хий. Боломж гарвал сонирхолтой газар тухтай амар. Танд хуучны найз нөхөдтэйгөө уулзах хүсэл төрнө. Сайхан дурсамж үлдээсэн сайн хүмүүс эерэг хандлага авчрах болно. Ганц бие хүмүүс өөрийн зүрх сэтгэлээ чагнан, тэвчээртэй хүлээх хэрэгтэй. Гэхдээ хайр дурлал ойрхон ч байж мэднэ.
Мэлхий: Амьдралын сайхан байдлыг энгийн зүйлээс ч мэдэрнэ. Сайхан мэдрэмж байх боловч сэтгэл хангалуун байхгүй. Бүтээлч авьяасаа бусдад таниулахаас битгий ич. Хуучин эд тавилгаа сэргээн засах нь танд их урамтай байна. Таны орон гэр тав тухтай бол та гадуур зугаацахаар гарахаасаа илүүтэй найз нөхдөө гэртээ урихыг илүүд үзнэ. Ганц бие хүмүүс болзоонд явах хүсэл нэмэгдэнэ.
Арслан: Өнөөдөр таны хувьд аз жаргалаар дүүрэн гайхамшигтай өдөр болж өнгөрөх болно. Шинийг бий болгох бүтээлч нөөц бололцоогоо ашиглан өөрийгөө идэвхжүүл. Хайр дурлалын харилцаа таны хувьд нэгэн төрлийн сорилт байх болно. Хэрвээ нэгэн хэвийн зүйлсээс уйдаж эхэлсэн бол хайртай хүндээ зориулж ямар нэгэн онцгой зүйлийг хий. Үр дүн нь таныг илүү аз жаргалтай болгох болно.
Охин: Энэ өдөр нийгмийн болон гэр бүлийн харилцаа идэвхтэй байна. Ойр дотнынхон болон хамт олон тань таны найрсаг сайхан занд талархах болно. Ойлгомжгүй зөрчилтэй асуудал гарч болзошгүй байгаа ч та гол зүйлдээ анхаарлаа хандуулаарай. Ингэснээр та олны талархлыг хүртэх болно. Хайр дурлалын харилцаандаа анхаарал тавь. Хайртай хүнээ хэт их өөрийнхөөрөө байлгах гэж оролдох хэрэггүй.
Жинлүүр: Түнштэйгээ сайн ойлголцох юм бол таны хувьд шаардлага хангасан, төсөв орлогод тань нийцсэн зүйлийг олох болно. Оюун санааны чадамж тань хайж байсан зүйлийг танд өгөх болно. Өнөөдрийн үйл ажиллагааг удирдахын тулд хүсэл зорилготой, шийдэмгий байхаа бүү мартаарай. Маргаан хэлэлцүүлэг асуудлыг ойлгодог чадварыг тань өөрчилснөөр амжилтыг олж харж чадах байх.
Хилэнц: Өнөөдөр сэтгэл хөдлөл нэмэгдэж, уур уцаартай байх тул харьцаандаа анхаар. Энэ өдөр хүнтэй танилцахаас зайлсхий. Та хэрэв амар тайван байхыг хүсэж байгаа бол ямар нэг хүчтэй өрсөлдөөнт асуудлаас хол байх хэрэгтэй.Сайн амарч, өөрийнхөө биеийг асарч сувил. Анхаарахгүй бол ужиг өвчин шаналгаж болзошгүй.
Нум: Од эрхсийн нөлөө танд аз завшаан, урам зоригийг өгөх болно. Өнөөдөр багахан хэмжээний өөрчлөлт хийх, орон гэрээ засаж янзлах зэрэг нь маш сайхан байна. Хэдий төсвөө нарийн барихыг хүсэж байгаа ч санхүүгээ хэт чанга атгах гэсний хэрэггүй. Хайртай хүнтэйгээ арга
эвээ олох хэрэгцээ гарч болзошгүй. Харин ганц бие хүмүүст өөрт тохирох хамтрагчаа хайх нь хөгжилтэй байх болно.
Матар: Биеийн эрүүл мэндээ анхаарч, цэвэр агаарт идэвхтэй амрах зугаалах болон найз нөхөдтэйгөө харилцахад таатай байна. Архи тамхи, мансууруулах бодис болон муу зуршлаас хол бай. Тантай ойр дотно хэдий ч өөр үзэл бодолтой найз нөхөд танайд зочлох бололтой. Хэрэв
өнөөдөр гэр орондоо зориулж эд зүйл худалдан авахаар шийдсэн бол хуучны бөгөөд гоёмсог сонголт хий.
Хумх: Өнөөдөр ганцаар байж өөрийнхөө хиймээр байгаа зүйлийг хийхэд илүү тохиромжтой байх болно. Хэрвээ таныг хайртай хүн тань залхаахаар зүйл хийж байвал зүгээр л тайван орхиж, ойлгон ухаарах үеийг нь хүлээгээрэй. Оройг гадуур гарч агаарт алхах эсвэл гүйх нь таны сэтгэл санааг сэргээх болно.
Загас: Бусадтай зовлонгоо хуваалцаж, сэтгэлээ онгойлгох нь уур бухимдал, айдас түгшүүрээс салах сайн арга бөгөөд аливаа асуудлыг шийдвэрлэхэд нэг тархинаас хоёр тархи илүү гэдгийг та мэдэж аваарай. Гэр бүлийнхэн бие биеэ тусалж дэмжих нь амьдралд томоохон үүргийг гүйцэтгэдэг. Хамтдаа зүтгэх нь гайхалтай үр дүнг бий болгоно. Нэгэндээ итгэж найдаж сурснаар бусдад итгэх итгэлээ эргүүлж олж авна.

2° C
3595.79
0 cэтгэгдэлтэй