Б.Жаргалан: Өчигдрийн хуралдаанаар бүлгийн даргын сонгуульд нэр дэвшүүлэх ажиллагаа явагдаагүй

xpost 10-р сар 6

УИХ-ын гишүүн Б.Жаргалан УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хурлын талаар зарим ташаа мэдээлэл гарч байгаа талаар залруулга гаргажээ. Үүнд:

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хурлын талаар зарим ташаа мэдээлэл гарч байгаа тул залруулга хийе.
Өчигдрийн хуралдаанаар бүлгийн даргын сонгуульд нэр дэвшүүлэх ажиллагаа явагдаагүй бөгөөд сонгууль зохион байгуулаагүй. Тиймээс хэн нэгэн нэр дэвшигч тодорхой тооны санал авсан гэх мэдээлэл илт худал юм.
Харин хүндэтгэн үзэх шалтгаанаар хуралдаанд биечлэн оролцож чадаагүй гишүүдийн оролцоог хангах асуудал яригдсан. Улмаар О.Цогтгэрэл дарга өөрийн бүрэн эрхийн хүрээнд бүлгийн даргыг сонгох асуудлыг нэг долоо хоногоор хойшлуулсан.
Ирэх долоо хоногт нийт гишүүдийн оролцоог хангаж, асуудлыг ил тод, хариуцлагатайгаар шийдвэрлэнэ гэжээ.