УИХ-ын Төсвийн болон УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны хуралдаанаар өнөөдөр /2029.10.07/ иргэн Ц.Болорчулуунаас гаргасан НӨАТ-ын буцаан олголт 2 хувь байгааг 8 хувь болгон нэмэгдүүлэх талаар нийтийн өргөдлийн системд гаргасан саналыг хэлэлцсэн ч гишүүдийн олонхи дэмжээгүй тул уналаа.
НӨАТ-ын 2 хувийн буцаан олголтыг 8 хувь болгон нэмэгдүүлсэн нөхцөлд татварын орлого 2.1 их наядаар буурах нөлөөлөл гарсан байна. Мөн НӨАТ-ын 10 хувь бол олон улсын жишигт нийцсэн татвар. Монгол Улсын хувьд НӨАТ-ын 10 хувийн татвараас 2 хувийг буцаан олгодогийн зэрэгцээ сугалаа хэрэглэдэг. Тодруулбал, буцаалт болон сугалааа хэрэглэдэг улс Монголоос өөр байдаггүй аж.
Нөгөө талаар УИХ-аас өнгөрсөн хавар Татварын хуульд тодорхой өөрчлөлт оруулснаар иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах зохицуулалт хийсэн.
Тухайлбал, 792 мянган төгрөг хүртэлх цалингийн татварыг 0 болгосон, орон сууцаа анхлан борлуулсан бол 2 хувийн татвараас чөлөөлсөн. ААН дээр нэг хувийн татварын ачааллыг 1.5 тэрбумын босготой байсныг 2.5 тэрбум болгох зэргээр зохицуулалт хийсэн байна.
Сануулахад, иргэн тодорхой асуудлаар санал гаргаж, УИХ-ын нийтийн өргөдлийн системд байршуулахад 33 мянгаас дээш санал авсан тохиолдолд УИХ-аар хэлэлцэх дэгтэй. Энэ дагуу хамтарсан Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцлээ.

-5° C
3597.06
2 cэтгэгдэлтэй
Best app for winning on the go. I love how I can place my bets quickly while commuting. Check out br80winapp if you want a seamless mobile experience.
The app is incredibly stable and the localization for Korea is spot on. It makes the whole experience much more convenient for us. betwinnerkoreaapp