Баянгол дүүргийн 29-р хороо, Гурвалжингийн гүүрний 2 талын явган хүний замыг дүүргийн хөрөнгө оруулалтаар засварлан шинэчлэх ажил үргэлжилж байна.
Засвар шинэчлэлийн ажлын хүрээнд одоогоор авто замын баруун талын 850 м урттай явган хүний замыг 2 м өргөнтэй болгон асфальтаар хучиж байгаа бөгөөд дууссаны дараа тэмдэг тэмдэглэгээ хийнэ. Харин нөгөө талын 850 м урттай явган хүний замыг өмнө нь замын голоор суурилуулсан байсан 40 ширхэг гэрлийн шонг шилжүүлж дууссаны дараа өргөтгөн засварлах юм.

-5° C
3597.06
0 cэтгэгдэлтэй