Монголын Бурханы шашинтны төвийн Тэргүүн лам нарын зөвлөлийн хуралдаан болж, шинээр гишүүнээр орж буй лам хуврагууд Очирдара шүтээний өмнө айлтгал өргөх зан үйл болж байна.
Бурхан шүтээн тэр дундаа Очирдара бурхны өмнө айлтгал өргөж байна. Өндөр гэгээний маань ирээдүй хойч үедээ гол нандин шүтээнийг хайрласан. Энэхүү шүтээний өмнө бид Монголын Бурханы шашныг дэлгэрүүлэн хөгжүүлэх, хамаг амьтны тусыг бүтээхийн төлөө хамтдаа зөвлөлдөж, шийдвэр гаргаж байгаа юм. Иймд гаргасан шийдвэр бүрээ бодит ажил хэрэг болгон хэрэгжүүлж, шашин амьтны тусад нийцүүлэхийн төлөө дор бүрнээ хичээн ажиллах учиртай.
Шинээр зөвлөлийн бүрэлдэхүүнд орж буй лам хуврагууд маань эрхэм шүтээнийхээ өмнө айлтгал, тахил өргөн, ерөөл тавьж байгаа нь бэлгэ дэмбэрэлтэй үйл хэрэг юм. Бидний өнөөдөр тавьж буй ерөөл, хийж буй үйлс маань төрөл тутамдаа номын барилдлагаа үл алдан учирч, цаашид ч хамтдаа шашин амьтны тусыг бүтээх шалтгаан нөхцөл болох учиртай.
Энэ бүхний үрээр Монголын Бурханы шашин улам дэлгэрэн хөгжиж, хамаг амьтны тусыг бүтээх үйлс арвижин, төрөл дамжин номын барилдлагаа бататгасаар эцэстээ Очирдара бурхны хутгийг олохын дэмбэрэл бүрдэх болтугай хэмээн бэлгэшээн бодож байна.

-1° C
3598.45
0 cэтгэгдэлтэй