Эмэгтэй шигшээ баг Дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо

xpost 4 цаг 1 минутын өмнө

Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн 2026 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох Монгол Улсын эмэгтэйчүүдийн шигшээ баг Казахстан улсын нийслэл Астана хотыг зорилоо. Энэ сарын 24-нөөс арваннэгдүгээр сарын 1-ний өдрүүдэд зохион байгуулагдах тус тэмцээнд дэлхийн шилдэг бөхчүүд хүч чадал, ур чадвараа сорин өрсөлдөх юм.

Монгол Улсаа төлөөлөн оролцох эмэгтэй шигшээ багийн бүрэлдэхүүн:

– 50 кг: Д.Отгонжаргал

– 53 кг: Б.Отгонтуяа

– 55 кг: Ц.Намуунцэцэг

– 57 кг: Б.Хулан

– 59 кг: Х.Болортуяа

– 62 кг: Т.Алтжин

– 65 кг: Т.Энхжин

– 68 кг: Э.Дэлгэрмаа

– 72 кг: З.Болортунгалаг

– 76 кг: Э.Даваанасан