Олон нийтийн сүлжээнд “шахмал түлш зарна, хүргэж өгнө” гэсэн хуурамч зар байршуулж, мөн иргэд рүү утсаар залган залилах тохиолдол гарсаар байна. Залилагчид хүргэлт хийх нэрээр үнийн дүнгийн 50 хувийг урьдчилан авч, иргэдэд санхүүгийн хохирол учруулж байна.
Иргэн Та баталгаагүй зар, утасны дуудлагад итгэж урьдчилгаа мөнгө шилжүүлэхгүй байхыг анхааруулж байна. Шахмал түлшээ албан ёсны борлуулалтын цэгээс Хотула аппликейшн болон иргэний үнэмлэхээ биетээр уншуулан худалдан аваарай.

-1° C
3598.45
0 cэтгэгдэлтэй