Өмнөговь аймгийн Засаг даргын үйл ажиллагааны “Өсөлттэй Өмнөговь” хөтөлбөрийн хүрээнд аймгийн төвийг 15 сумтай авто замаар холбох зорилт тавин, замын бүтээн байгуулалтыг үе шаттайгаар хэрэгжүүлж байна.
Энэ хүрээнд Манлай сумын төвийг Ханги-Мандал чиглэлийн хатуу хучилттай авто замтай холбох нийт 16 км замын бүтээн байгуулалтыг төлөвлөсөн бөгөөд энэ онд орон нутгийн төсвийн хөрөнгөөр барьж, төлөвлөсөн 6 км замыг ашиглалтад орууллаа. Замын нээлтийн арга хэмжээнд аймгийн Засаг дарга Н.Энхбат, Манлай сумын удирдлагууд, иргэд, төрийн албан хаагчид болон замын бүтээн байгуулалтыг гүйцэтгэсэн “Түвшин гэгээ” ХХК-ийн удирдлага, хамт олон оролцож, орон нутгийн хөгжил, иргэдийн зорчих нөхцөлийг сайжруулах чухал бүтээн байгуулалтаа баяр хөөртэйгөөр хүлээн авлаа. Энэхүү зам ашиглалтад орсноор Манлай сумын төвийг улсын чанартай авто замын сүлжээтэй холбох ажил урагшилж, иргэдийн зорчих нөхцөл сайжрахын зэрэгцээ орон нутгийн эдийн засаг, нийгмийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулах юм.

-1° C
3598.45
0 cэтгэгдэлтэй