1000 боодол өвс шатаж байсныг ажиллаж унтраажээ

xpost 10 цаг 11 минутын өмнө

Хэнтий аймгийн Мөрөн сумын Сариг багийн “Бага Чандманийн-Энгэр” гэдэг газарт хураалттай өвс шатаж байна гэсэн дуудлагыг аравдугаар сарын 22-ны өдрийн 10:42 цагт онцгой байдлын байгууллагад хүлээн авчээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, сумын Мэргэжлийн ангийнхныг очиход иргэн Х-гийн өвөлжөөнд 1000 боодол өвс шатаж байсныг ажиллаж унтраасан байна.