Увс аймгийн Тариалан сумын Бургастай багийн “Маш” гэдэг газарт малчин А нь 2026 оны аравдугаар сарын 15-ны өдрийн 07:00 цагийн орчим малаа хайж яваад сураггүй болсон тухай дуудлагыг аравдугаар сарын 15-ны өдрийн 16:50 цагт онцгой байдлын байгууллагад ирүүлжээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, Цагдаагийн хэлтэс, сумын Мэргэжлийн ангийн ажилтнууд, ар гэрийнхэн иргэн А /26 настай, эмэгтэй/-г эрэн хайх ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна.

-9° C
3598.54
0 cэтгэгдэлтэй