Өчигдөр Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхээс “Урьхан” хочит Б.Чинбат болон Д.Ичинхорол нарт залилах, мөнгө угаах, татвар төлөхөөс зайлсхийх гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татаж, Монгол Улсын хилээр гарах эрхийг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээ авсан.
Тодруулбал, яллагдагч Б.Чинбат нь Д.Ичинхорол гэх этгээдтэй хамжин бүлэглэж Бүгд Найрамдах Хятад Ард улсын ӨМӨЗО-ны иргэн Гао Жи Ган (Gao Zhi Gang) буюу “…Арвижих Энерги…” ХХК-ийн эзэмшигч, хөрөнгө оруулагчийг үргэлжилсэн үйлдлээр хуурч, их хэмжээний хохирол учруулж залилсан үйлдлээр яллагдагчаар татагдан шалгагдаж байгаа ажээ.
Ингэхдээ Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхээс Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас яллагдагч Б.Чинбат, Д.Ичинхорол нарт Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан “Залилах”, “Хөрөнгө завших”, “Татвар төлөхөөс зайлсхийх” гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан, мөрдөн шалгах ажиллагаа явуулж, түүнд Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай санал ирүүлснийг хянан хэлэлцсэн.

-4° C
3599.71
1 сэтгэгдэлтэй
Hmm, cái phần hướng dẫn chi tiết này hay đấy! Nhìn cái cách họ tối ưu hóa trải nghiệm qua kuwin71 legit thấy hẳn sự nghiên cứu kỹ lưỡng rồi. Cảm giác như đang xem một thí nghiệm khoa học về niềm vui vậy! 😄