Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: 10-12-нд ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаарна.
Арваннэгдүгээр сарын 9-ний 20:00 цагаас арваннэгдүгээр сарын 10-ны 20:00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Хур тунадас: Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар цас орохгүй.
Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 4-9 метр.
Агаарын температур: Завхан, Заг-Байдраг голын эх, Тэс голын хөндийгөөр -22…-27 градус, Дархадын хотгор, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -15…-20 градус, Их нууруудын хотгор, Алтайн уулархаг нутаг, говийн бүс нутгийн хойд болон зүүн өмнөд хэсэг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө голын хөндий, Дорнод, Дарьгангын тал нутгаар -4…-9 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +1…-4 градус, бусад нутгаар -9…-14 градус хүйтэн, өдөртөө Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -2…-7 градус хүйтэн, Их нууруудын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор 0…+5 градус, Хангайн нурууны өвөр бэл, Орхон, Хараа голын хөндий, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +11…+16 градус, бусад нутгаар +5…+10 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -15…-17 градус, бусад хэсгээр -9…-11 градус хүйтэн, өдөртөө дулаарч +8…+10 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө -17…-19 градус хүйтэн, өдөртөө дулаарч +6…+8 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө -17…-19 градус хүйтэн, өдөртөө дулаарч +5…+7 градус дулаан байна.

-2° C
3600.44
0 cэтгэгдэлтэй