“Дакар~2026” Залуучуудын IV Олимпын Наадмаас Налайх дүүргийн чөлөөт бөхийн тамирчин Эрхэмбаатарын Анужин эмэгтэйчүүдийн элсний бөхийн тэмцээний 65 кг~д хүрэл медаль хүртлээ.
Тэрбээр Хорватын Эмануэла Радос, Сенегалийн Мери Манга, АНУ-ын Алея Апостол нарыг ялж, Доминиканы Йолани Валериод хожигдон, хүрлийн төлөө Египетийн Малак Абдельгажилийг ялж, хүрэл медаль хүртлээ. Ийнхүү Налайх дүүргийн дасгалжуулагч Д.Мөнхбаярын шавь нар Залуучуудын олимпоос алт (Б.Батцэцэг, Сингапур~2010), мөнгө (М.Дөлгөөн, Наньжин~2014), хүрэл ( Э.Анужин, Дакар-2026) медалийн цогц цуглуулга хүртэж Монгол Улсынхаа нэрийг гаргалаа.

-5° C
3600.44
0 cэтгэгдэлтэй