39.9 мянган оюутны ЭМД-ын шимтгэлд 631.9 сая төгрөг төвлөрүүлж, 3.4 тэрбум төгрөгийн тусламж, үйлчилгээ үзүүлжээ

xpost 1 цаг 26 минутын өмнө

ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛ– ХАМРАГДАЛТ БОЛОН АВСАН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ СТАТИСТИК МЭДЭЭЛЭЛ /2026 оны 9 дүгээр сар/
Эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ өөрөө хариуцан төлдөг малчин, оюутан залуус, гадаадын иргэн, харьяалалгүй хүн, хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэдийн 9-р сарын шимтгэл төлөлтийн хамрагдалт болон гэрээт эрүүл мэндийн байгууллагаас авсан тусламж, үйлчилгээний мэдээллийг танилцуулж байна.
🇲🇳 Малчид: 10,083 малчин нийт 159,7 сая төгрөгийн шимтгэлийг даатгалын санд төвлөрүүлж, 3191 тохиолдлоор 10 төрлийн тусламж, үйлчилгээ авч 683,3 сая төгрөгийг ЭМД-ын сангаас санхүүжүүллээ.
🎓 Оюутан: 39,894 оюутан 631,9 сая төгрөгийн шимтгэлийг төлж, ЭМД-ын сангаас 24,163 тохиолдлын авсан тусламж, үйлчилгээнд 3,4 тэрбум төгрөгийг зарцуулсан байна.
🌍 Гадаадын иргэн, харьяалалгүй хүн: Нийт 109 хүн 3,4 сая төгрөгийн шимтгэл төлсөн бол 4 төрлийн тусламж, үйлчилгээний 40 тохиолдолд 3,2 сая төгрөгийг ЭМД-ын сангаас санхүүжүүлсэн.
🛠 Хувиараа хөдөлмөр эрхлэгчид: 107,985 иргэн нийт 1,7 тэрбум төгрөгийн шимтгэлийг даатгалын санд төвлөрүүлж, 54,469 тохиолдлын авсан тусламж, үйлчилгээнд нийт 8,9 тэрбум төгрөгийг гэрээт эрүүл мэндийн байгууллагадад даатгалын сангаас олгожээ