Гал унтраах спортын ДАШТ-ээс Монголын баг мөнгөн медаль хүртжээ

xpost 1 цаг 17 минутын өмнө

Гал унтраах техникийн олон төрөлт спортын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Азербайжан улсын Баку хотноо боллоо.

Энэхүү тэмцээний эрэгтэйчүүдийн байлдааны тархалтын төрөлд Монгол Улсын шигшээ баг 25.08 секундын амжилт үзүүлж, мөнгөн медаль хүртжээ. Ингэснээр тус төрөлд улсын рекордыг шинэчлэн тогтоосон байна.

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эрэгтэйчүүдийн XXI, эмэгтэйчүүдийн XII удаагийн болж байгаа аж. Тэмцээнд 14 орны 139 эрэгтэй, 50 эмэгтэй тамирчин өрсөлджээ. Монгол Улсаас эрэгтэй 10, эмэгтэй найман тамирчинтай хоёр баг оролцсон байна.

Монголын багийн хувьд 2017 онд Турк улсын Измир хотод болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээний байлдааны тархалтын төрөлд хүрэл медаль хүртэж, улсын рекорд тогтоож байсан амжилтаа ийнхүү ахиуллаа.