2026 оны арваннэгдүгээр сарын 10-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Өнөөдөр зорилгодоо хүрэх тэсвэр тэвчээр шаргуу зан маш их хэрэг болно. Урсгалыг дагасан хэвээр байх нь энэ цаг үедээ таатай ч хожим ирэх боломж бололцоог хааж мэднэ. Ажил төрөлд тулгарах бэрхшээлээс айж зайлсхийх хэрэггүй. Замд тань ямар ч саад бэрхшээл гарч ирсэн тайван хүлээж ав. Аливаа ажилд сэтгэлээсээ ханддаг хүмүүсийг хамтарч ажиллах сайхан санал хүлээж байна. Удирдах албан тушаалд байгаа хүмүүс олны дунд гялалзах болно гэдгийг од эрхэс зөгнөж байна.
Үхэр: Аливаа үйл хэрэгт зөв үлгэр дуурайлал үзүүлэх хэрэгтэй өдөр. Худалдаа, үйлчилгээ эрхэлдэг хүмүүсийн хичээл зүтгэл үр дүнгээ өгнө.Хийж буй ажилдаа ухамсартай бөгөөд чин сэтгэлээсээ ханд. Бүх зүйлээ төлөвлөж байж эхлүүл. Хэрвээ сэтгэл санаа аз жаргалтай, өөдрөг байвал таныг тойрон эерэг энерги дүүрэн байна. Сэтгэл санаа таагүй, уйтгартай байвал энергийн урсгал муу, эрч хүч сул байна.
Ихэр: Бусадтай бодол санаагаа хуваалцах нь чухал ач холбогдолтой үе. Таны ярьж байгаа бүхэн сонсож буй хүмүүст таалагдаж байгаа гэдэгт итгэ. Нэр нөлөөтэй хэн нэгнийг ч гайхшируулах нь танд маш их таалагдана. Энэ үед та зөв цагтаа, зөв зүйлийг ярихаа сайн мэдэрнэ. Харин хайр дурлалын асуудлыг гартаа авах, өөрийн хүслээр байлгах зэрэг нь тохиромжгүй гэдгийг эртхэн ойлго. Эсрэг хүйсийн хүний сонирхолтой үзэл санааг хүлээн зөвшөөр.
Мэлхий: Энэ өдөр таны эрч хүчийг сорно. Санаандгүй саад гарч толгой өвтгөж мэдэх юм. Удирдлагын зүгээс боломжгүй мэт үүрэг даалгавар ирсэн ч аргыг нь олохоос өөр аргагүй байна. Өөрийн бизнесийн нарийн зүйлд анхаарлаа хандуул. Хэрэв ямарваа нэг хайхрамжгүй үйлдэл гарах юм бол хажууд байгаа зүйлээ ч олж харж чадахгүй болно. Гэвч хэт их чармайх хэрэггүй. Өөрийгөө бага багаар бэлдэж чадвал дараагаар нь сайн үр дүнд хүрч чадна.
Арслан: Томоохон эд хөрөнгө худалдан авах шийдвэр гаргах хүмүүсийн бүх юм эмх цэгцтэй байвал сайн. Овоорсон их ажлаа ойрын үед дуусгахаар төлөвлөж байгаа бол дахин төлөвлө. Эргэн тойрны үймээн бужигнаанаас өөрийгөө тусгаарлах нь сөрөг бодлоос ангижрахад тусална. Хол газар аялах хүмүүс сонирхолтой маршрут судлах бөгөөд шинэлэг зүйл танд баяр хөөр авчирна гэдгийг сана.
Охин: Өнөөдөр таны шийдвэрүүд тийм ч оновчтой биш байна. Зарим хүмүүс өнөөдөр санхүүгийн асуудлаасаа болж санаа зовох бөгөөд чухал төлбөрийн асуудлаа яаралтай шийдэх хэрэгтэй. Цаашид орлоготойгоо дүйцэхээргүй өртөгтэй амьдарвал таны баримталдаг зарчим өөрчлөгдөх хэрэгтэй болно. Ухаалаг хандвал адал явдалтай амьдралаас илүү зөв хандлагад анхаарал төвлөрнө.
Жинлүүр: Бусдыг сайтар ойлгох чадвар аливаа хичээл зүтгэлийг тань амжилттай болгоно. Ажил болон амралтаар гадаад руу аялах боломж гарна. Ирээдүйн бизнест тань үнэ цэнтэй холбоо харилцааг ажлын уулзалтаар тогтоох болно. Өөрийн бизнес санаагаа хэрэгжүүлэхийг од эрхэс ивээж байна. Бизнесээс олох ашиг орлого таны өөдрөг үзлийг сэргээх болно. Найз нөхдийн хэн нэгэнд таны тусламж хэрэгтэй байна. Зарим үүрэг даалгавраа хойш нь тавиад тусламжийн гараа сунга.
Хилэнц: Баримталдаг үзэл бодолдоо тулгуурлан чухал шийдвэр гаргах болно. Ажил болон бизнест тань ахиц дэвшил гарч илүү орлого олох боломж бий болохыг соргогоор анзаарах болно. Өнөөдөр даруу төлөв зан бол сайн чанар байх бөгөөд үүнийхээ үр дүнд та бусдаас онцгой урамшуулал, дэмжлэгийг хүлээн авна. Ганц бие хүмүүс шинэ хайр дурлалтай учрах бөгөөд тэр нь түр зуурын учрал байх бололтой.
Нум: Санхүүгийн эрсдэл дагуулах асуудалд оролцохоос татгалз. Ямар нэг эрсдэлтэй алхам хийж, адал явдалтай учрах хүсэл таны эзэмдэх юм бол мөнгөө үрж дуусгаж мэднэ. Харин залуу хүмүүс өөрийн боловсролын түвшин болон мэргэжлийн ур чадвараа дээшлүүлэх алхам хийх нь үр дүнгээ өгнө. Өөрчлөлт хийхээр шийдсэн шинэ мэдлэг эзэмшихээр сурч эхлэхэд тохиромжтой цаг. Өөрийн зөв гэж бодсон зүйлийнхээ төлөө тэмц.
Матар: Энэ өдөр шинэ ажил эхлэх гэж яарах хэрэггүй. Хийсвэр хүсэл мөрөөдөл санаанаас тань гарахгүй бөгөөд мөрөөдлөө бодит ажил хэргээс хол байлга. Цаг хугацаа болон мөнгө хөрөнгө хэмнэх арга хэрэгсэл олохыг хичээ. Гэрээ хэлэлцээр болон том төсөл хийж хэрэгжүүлэх хүмүүс маш анхааралтай байх хэрэгтэй.
Хумх: Бодол санаа өөрчлөгдөх тул дээд албан тушаалтнуудын шийдвэр таалагдахгүй байх. Хүнд суртал энгийн асуудлыг ч хүндрүүлж мэдэх юм. Өөрийгөө илэрхийлэх шаардлага үүсэж, хэрэгтэй бол магтан дэвэргэх хэрэгтэй болжээ. Эрх мэдэлтэй хүнд ч мөн тантай адилхан зовлон байгаа гэдгийг санаарай. Ажлын уур амьсгал тийм ч сайнгүй байх бололтой. Та дайсныхаа бай болсон ч эелдэг зан гаргаж өршөөл үзүүл.
Загас: Бодол санаа өөрчлөгдөх тул дээд албан тушаалтнуудын шийдвэр таалагдахгүй байх. Хүнд суртал энгийн асуудлыг ч хүндрүүлж мэдэх юм. Өөрийгөө илэрхийлэх шаардлага үүсэж, хэрэгтэй бол магтан дэвэргэх хэрэгтэй болжээ. Эрх мэдэлтэй хүнд ч мөн тантай адилхан зовлон байгаа гэдгийг санаарай. Ажлын уур амьсгал тийм ч сайнгүй байх бололтой. Та дайсныхаа бай болсон ч эелдэг зан гаргаж өршөөл үзүүл.

-2° C
3600.44
0 cэтгэгдэлтэй