Жинлүүр: Эрч хүчээр дүүрэн, өөдрөг байна

xpost 1 цаг 16 минутын өмнө

2026 оны арваннэгдүгээр сарын 23-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.

Хонь: Хийх ёстой ажлуудаа хожмын амжилтыг тань авчрах шат гишгүүр хэмээн төсөөл. Төлөвлөгөөгөө өөртөө зохицуулан өөрчилж болох ч яг одоо жижиг сажиг зүйлст анхаарлаа хандуулах нь тийм ч сайхан санаа биш байна. Хэрэв та түр зуурын сэтгэл ханамж өгөх зүйлст уруу татагдан юу хийх ёстойгоо хайхралгүй орхивол дараа илүү чухал ажлуудаа хийхэд тун хүндрэлтэй байх болно.

Үхэр: Завгүй өдөр болно гэдэгт найдаж болно. Ажлын уулзалт болон бизнесийн гэрээ хэлэлцээр таныг завгүй гүйлгэх болно. Тиймээс түр завсарлага авах цаг хэрэгтэйг санаарай. Стресс бухимдал таныг эзэлж авахыг битгий зөвшөөр. Таныг асуудлаас чөлөөлөх, дарамтаас хурдан гаргах бүтээлч зүйл хий. Тийм ч таатай биш нөхцөл байдал хамтрагчтайгаа тохиролцоход хэцүү байж мэднэ. Ийм нөхцөл байдлыг аргалах ур чадвар танд бий гэдэгт итгэ.

Ихэр: Арилжаа наймаатай холбоотой асуудал гарч болзошгүй. Худалдан авалт хийх гэж байгаа бол эд материалын чанарыг сайтар шалга. Бууж өгөх эсвэл сэтгэлээр унах хэрэггүй. Итгэл найдвараа бүү алд. Хувь тавилан таныг дэмжиж байна. Өөрт байгаа боломж бололцоондоо найдаж сур. Бизнесийн уулзалт танаас тэвчээр шаардаж, харилцааны чадварыг шалгана. Чухал гэрээнүүдийг боловсруулахын өмнө өөрт байгаа бүх баримт тооцоог судал.

Мэлхий: Чин үнэнч хандлага хүчтэй байна. Зөвлөгөө болон тусламж хэрэгтэй хүмүүст тусал. Тэд таны нигүүлсэнгүй байдалд татагдах болно. Зарим хэцүү асуудалд орооцолдож магадгүй ч энэ бүхнийг та шийдэж чадна. Хэрвээ та өөрийн саналаа дэмжүүлж, хүмүүст ойлгуулахаар зүтгэж байгаа бол ямар ч үед эрэмбэ дараатай байх хэрэгтэй. Зарим хүмүүс өр зээлээ найдвартай төлөх тал дээр асуудалд орж болзошгүй. Тиймээс зөв замаар явж өөрийн зорилгодоо хүр.

Арслан: Энэ өдөр эрсдэлтэй алхам хийх хэрэггүй. Ямар нэгэн зүйлийг хийж дуусгах эцсийн хугацаа болсон ч алдаа дутагдал, төлөвлөгдөөгүй уулзалт зэргээс хамааралгүй, тайван байж чадвал та амжилт гаргана. Хэрэгтэй зүйлсээ ч авах болно. Хэцүү үед самбаачлах арга ухаан танд байгаа учир сандрах хэрэггүй. Таны хүсэл эрмэлзэл хол явахаар тэмүүлж байгаа тул бүх анхаарлаа төвлөрүүлэн, цаашид өсөн дэвжих төлөвлөгөө боловсруул.

Охин: Ямар нэгэн эрч хүч их шаардсан ажилд буруу хөдөлбөл үр дүн муугаар эргэж болзошгүй. Иймд хэрэгтэй зүйлд л эрч хүчээ шавх. Таны зан ааш амжилттай байсан ажлыг бууруулах байдлын төлөвт орж болохыг анхаар. Өнөөдөр архи согтууруулах ундаа хэрэглэхээс зайлсхий. Хэн нэгний ятгалгад автахаас сэргийл. Буруу мэдээлэл ирэх магадлалтай.

Жинлүүр: Эрч хүчээр дүүрэн, өөдрөг байна. Нийгэмдээ өөрчлөлт хийх сонирхлоороо улс төрийн бүлэгт элсэж, хүмүүсийн амьдралд ашигтай өөрчлөлт хийх улс төрийн тогтолцоог судалж эхэлнэ. Таны ажлын ачаалал болон үүрэг хариуцлага нэмэгдэнэ. Нэр хүнддээ санаа бүү зов. Хамгийн гол нь үнэнч шударга, ухаалаг шинэчлэл хийхийн төлөө тэмцэж чаддаг байх юм бол одоогийн нэр хүнд тань нэмэгдэнэ үү гэхээс буурахгүй.

Хилэнц: Хөдөлгөөнт нөлөө зонхилох төлөвтэй байх бөгөөд та эрч хүч, урам зоригоор дүүрэн байна. Олон нийттэй холбоотой үйл ажиллагаа ихээхэн амжилттай байхаас гадна та ашиг орлого олох болно. Ашиг сонирхол тань үр бүтээлтэй ололт өөд хөтөлнө. Төлөвлөгөөнийхөө үр дүнг дүгнэхэд анхаар. Хэн нэгний анхаарлыг татах гэж хэт хичээх хэрэггүй.

Нум: Өөрийн бие даасан байдал болон хувийн үнэ цэнээ алдахгүйн тулд төлөвлөгөөгөө өөрчил. Энэ үед илүү амьдралд хайртай байж, өөрт олдсон боломж болон эрх чөлөөнд сэтгэл хангалуун бай. Сонирхолтой ажил хийвэл амьдралын нөхцөл байдал болон сэтгэл санаа сайжирна. Баяр хөөртэй байх нь хүрээлэн буй орчноосоо аз жаргал мэдрэх боломж олгоно. Эртний итгэлтэй найзууд хажууд тань байх нь бүгдийг сайхан болгоно.

Матар: Шаардлагагүй асуудлаас өөрийгөө хамгаалахын тулд хэлж ярихаасаа өмнө сайн бод. Хэрвээ таны ажиллаж буй төсөл дээр бэрхшээлүүд гарч эхэлбэл магадгүй илүү сайн төлөвлөх хэрэгтэй болно. Тэвчээртэй байхад суралцсанаар хүчин чармайлтаа үр дүнд хүргэх боломжтой. Энэ нь танд ашигтай. Аливаа гэнэтийн эрсдэлээс өөрийгөө хамгаал. Эргэн тойрондоо бий болсон эмх замбараагүй зүйлийг цэгцэл.

Хумх: Эртнээс бодож санаж явсан хүслээ гүйцэлдүүлэх эсвэл хувийн амьдралдаа амжилт олох магадлал өндөр байна. Олон хүн эсвэл шинэ орчинтой танилцахыг ихээр хүсэх болно. Бүх зүйл сайхан болох болно. Харин хэн нэгний итгэл эвдсэн үйлдэл гаргахгүйг хичээ. Эс бөгөөс та сайн найзаа алдаж мэдэхээр байна. Хов живд болгоомжтой ханд.

Загас: Та нэр хүндийн төлөө зүтгэж, ажил мэргэжлийн онцлогийн дагуу олны дунд орно. Од эрхсийн дохио ажил дээрээ бүтээлч санаагаа хэрэгжүүлэх цаг ирснийг илтгэж байна. Сонирхолтой үйл явдал энэ өдөр танд баяр баяслыг нэмнэ. Өөрт байгаа бүхий л идэвх чармайлтыг дайчил. Таны гайхалтай зан чанар бусдын өмнө гэрэлтэж, олон хүн танд анхаарал тавьж эхэлнэ. Өнөөдөр өөрийн үзэл бодолд нээлттэй хандаж чадвал өмнө нь шийдэх боломжгүй санагдаж байсан асуудлаа амархан шийдэж чадна.