Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: 22-нд Хэнтийн уулархаг нутгаар, 23-нд Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар 0.0-1.0 мм цас орж, нутгийн зүүн хэсгээр салхи шуургатай хүйтэн байна.
Арваннэгдүгээр сарын 21-ны 20:00 цагаас арваннэгдүгээр сарын 22-ний 20:00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Хөвсгөл, Сэлэнгийн зарим сумд, Төв, Хэнтийн хойд хэсгээр, өдөртөө Сэлэнгийн зүүн, Төв, Хэнтийн хойд хэсгээр 0.0-1.0 мм цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй.
Салхи: Нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруунаас секундэд 4-9 метр, говь, тал, хээрийн нутгаар зарим үед секундэд 15-17 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -27…-32 градус, Увс нуурын хотгор, Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Эг Үүр, Орхон, Туул, Тэрэлж -19…-24 градус, говийн бүс нутгийн хойд болон зүүн хэсэг, Дорнод Дарьгангын тал нутгаар -9…-14 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -5…-10 градус, бусад нутгаар -13…-18 градус хүйтэн, өдөртөө Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг Үүр голын хөндийгөөр -14…-19 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -9…-14 градус хүйтэн, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +1…+6 градус дулаан, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд болон зүүн хэсгээр +1…-4 градус, бусад нутгаар -4…-9 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө ялимгүй цас, өдөртөө цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө ЯармагСонгины орчмоор -19…-21 градус, бусад хэсгээр -13…-15 градус, өдөртөө -9…-11 градус хүйтэн байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй, өдөртөө цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө -19…-21 градус, өдөртөө -9…-11 градус хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй, өдөртөө цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө -20…-22 градус, өдөртөө -10…-12 градус хүйтэн байна.

-12° C
3607
0 cэтгэгдэлтэй