2026 оны арваннэгдүгээр сарын 21-ний өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Өнөөдөр ямар нэг саад бэрхшээлийг даван туулах сорилтыг давах юм бол зорилгодоо хүрч чадна. Олон нийтийн үйл ажиллагаа зохион байгуулахад амжилттай байх болно. Зарим хүмүүстэй хамтран ажиллах хүнд байх хэдий ч та өөрийн чадвараараа бүгдийг нэг баг болгож чадна. Найз нөхөд таны хувьд маш чухал байх бөгөөд өөрийгөө дэмждэг, таны хувьд үнэ цэнтэй хүмүүстэй хийх уулзалт зохион байгуул. Ямар нэгэн сайн дурын ажилд оролцсоноор таны бусдыг таних чадвар дээшлэх болно.
Үхэр: Хувийн болон ажлын хоорондох харилцааг тогтворжуулж чадвал та хайртай хүнтэйгээ дотно харилцаагаа хадгалж авч үлдэнэ. Өнөөдөр оройг гэртээ өнгөрүүлэх нь амар амгалан байдлыг мэдрүүлэх болно. Үг хэлэхээсээ өмнө эргэцүүлэн бодох нь зүйтэй. Та эелдэг нөхөрсөг байж цаг мөч бүрийг дулаан уур амьсгалтай өнгөрүүлэх нь амьдралд тань баяр баясал, инээд хөөрийг бэлэглэнэ. Романтик байдал болон дур хүсэл сэтгэлийг тань эзэмдэхийг өөртөө зөвшөөр.
Ихэр: Холимог хандлага давамгайлах өдөр. Бие махбодын эрч хүч суларч байгаа тул аливаа харилцаанд сайхан мэдрэмж төрөхгүй болов уу. Элдэв хязгаарлах хүчин зүйлс болон эд мөнгөний бэрхшээлээс болж хувийн амьдрал зөрчилдөнө. Олон хүнтэй харьцах шаардлага гарсан бол таагүй байх магадлалтай. Ойр дотнын хүнийхээ санал гомдлын талаар хурдан арга хэмжээ авах нь зөрчлийг бууруулна.
Мэлхий: Өнөөдөр од эрхсийн тохиол таныг азтай байхыг илтгэж байна. Энэ нь танд хувийн хэргээ зохицуулахад туслах болно. Ирж буй энэ сайхан завшааныг зөв ашиглаарай. Эрсдэлтэй зүйлд азаа үзэхийг хүсэх болно. Хэрвээ өөрийн эрч хүчийг хязгааргүй гэж мэдэрч байвал байр сууриа алдах эрсдэлтэй. Хайрын харилцаанд анхааралтай ханд. Ганц бие хүмүүс сэтгэл татам хэн нэгэнтэй учирч болох юм. Цаг агаар сайхан байвал гадуур зугаалахад цаг зав гарга. Гэхдээ даарч хөрөхгүй байх талаар бодолтой байх хэрэгтэй.
Арслан: Зарим хүмүүс ирээдүйн амьдралаа өөрчлөх талаар нухацтай бодно. Амьдралаа өөрийн итгэл үнэмшлээр зоригтой төлөвлө. Өнөөдөр найз нөхөд болон хамаатан садангуудын шүүмжилсэн үгс хэрэггүй байж мэднэ. Залуу хосууд ирээдүйн амьдралдаа хэрэгтэй өөрчлөлт эхлэх талаар бодож байгаа бол эргэн тойрондоо төгс орчин бүрдүүл. Цагийг хамтдаа өнгөрүүлэхэд шаардлагатай нөхцөлийг хангах үүрэг хэн хэнд нь оногдоно.
Охин: Гэр бүлтэйгээ салхинд гарч амар. Хосууд цагийг маш сайхан өнгөрөөх боломж гарна. Чөлөөт цагаа сэтгэл санааг баясгах үйлдэлд зарцуул. Хүсэл мөрөөдөл тань од эрхсийн дэмжлэгтэй байх тул энэ давуу талаа ашиглан хором мөчийг тааламжтай өнгөрүүлбэл романтик учрал хүлээж байна. Ганц бие хүмүүс өөрт тохирох хосоо хайж олохыг хичээ.
Жинлүүр: Өнөөдөр од эрхсийн шилжилт мөнгө санхүүгийн асуудалд нөлөө үзүүлэх болно. Тооцоолоогүй зарлага гарч мэднэ. Томоохон зүйл худалдан авахаас аль болох зайлсхийж, зарлагаа хямгадан, эд зүйлсдээ гамтай ханд. Таны хувийн нууц ил болж болзошгүй. Хэтэрхий илэн далангүй байдлаас болгоомжил. Дотнын хүмүүс болон үр хүүхдүүдтэйгээ харилцаа ярвигтай байгаа бол баярлах шалтгаан гарахгүй. Харин та өөрийн үнэнч байдлаар гэр бүлээ
нягт тойрон хүрээлүүлсэн бол юунаас ч айх хэрэггүй болно. Хайртай дотнын хүнтэйгээ цагийг хамт өнгөрүүл.
Хилэнц: Таны эрч хүч заримдаа буурна. Энэ өдөр дуусахаас өмнө гүйцэтгэх ажлаас нэлээд нь амжаагүй үлдэнэ. Хэрэв бие махбод болон оюун санаагаа ядраахгүй байлгахыг хүсвэл асуудалд ул суурьтай хандаж сурах хэрэгтэй. Эргэн тойронд хөглөрөөд байгаа, хийж дуусгаагүй ажил дээр анхаарлаа хандуул. Гэхдээ гадагшаа гарч, байгалийн сайхныг мэдэр. Байгаль дэлхий танд урам зориг шинээр хүч тэнхээ өгнө.
Нум: Шинэ өөрчлөлт өвөрмөц хэв маяг сайн шийдлийг бий болгож өгөхийн зэрэгцээ, өөртөө итгэх байдлыг тань өсгөхөд тусална. Таны гэр бүл, хувийн амьдралыг сонирхолтой өөрчлөлт чимэглэж өгнө. Од эрхэс таныг өөрийн хүрээлэн буй орчноо үзэсгэлэнтэй болгоход мөн хүн болгоны эрх ашигт нийцүүлсэн улам тохитой гэр оронтой болоход дэмжиж зоригжуулна. Халуун дулаан бөгөөд тохилог орчинд байвал та жаргалтай байх бөгөөд гэр бүлийнхээ хайрын үр шимийг хүртэх болно. Зөв хооллолт болон дасгал хөдөлгөөн амьдралын эрч хүчийг нэмнэ.
Матар: Хэрвээ гэр бүлд тань ямар нэг асуудал байгаа бол туршлагатай хүмүүсээс туслалцаа авахад гэмгүй. Ингэснээр өмнө нь хэзээ ч бүтэшгүй мэт санагдаж байсан асуудал амархан болж хувирах болно. Сэтгэлийн зовлон, стресстэй байгаа хүмүүс оюун санаагаа тайвшруулах дасгал хийж, өөрийгөө амраа. Энэ үед ачаалалтай ажиллахаас татгалз. Өнөөдөр гэрийн сайхан хоол идэж, тайван амрах нь үр дүнтэй байна.
Хумх: Олон нийтийн үйл ажиллагаа зохион байгуулахад аз тохиож байна. Хуучны дотно анд болон холын хамаатан садантайгаа холбоо тогтоох нь сонирхолтой шинэ мэдрэмж өгнө. Од эрхэс танд өвөрмөц холбоог илгээж, сонирхолтой өдрүүд таны өмнө байгааг амлаж байна. Та өөрийн бодол санааг бодит болгох, тэдгээрийг ойлгомжтой илэрхийлэн гаргах дээд зэргийн чадвартай болно. Тиймээс та юу ч хэлсэн хүмүүсийн сэтгэлийг татаж чадна. Ганц бие хүмүүст онцгой хүнтэй танилцах боломж гарч ирнэ. Боломжийг бүү алд.
Загас: Өнөөдөр болох олон нийтийн үйл ажиллагаа таныг гэрээсээ гарахад хүргэнэ. Гэсэн ч гэр амьтай хүмүүс хайртай хүнтэйгээ хамт оройг хөгжилдөн өнгөрүүлэхийг илүүд үзнэ. Үгүй бол цэцэрлэгт хүрээлэнгээр зугаалах юм уу эсвэл өдөр хэсэгхэн зуур амарч сэтгэл сэргээх зүйл хий. Замын хөдөлгөөнд оролцохоосоо өмнө замын түгжрэлийн талаар мэдээ хар. Зарим эд зүйлд бага зэргийн гэмтэл гарах эсвэл бүр мөсөн эвдэрч болзошгүй. Энэ бүхэн таны
тэвчээрийг шалгах болно. Уур бухимдлаа ил гаргахгүй байх хэрэгтэй болно.

-12° C
3607
0 cэтгэгдэлтэй