ГХЯ: Тайландад хулгайн хэрэгт холбогдсон гэх эмэгтэйн талаар холбогдох байгууллагуудтай уулзсан

xpost 21 минутын өмнө

Тайландын нисэх буудалд Монгол Улсын иргэн 51 настай эмэгтэй хулгайн хэргээр баривчлагджээ гэх мэдээлэл цахим сүлжээнд цацагдсан.

Энэ талаар Гадаад харилцааны яамнаас тодруулахад “Тухайн иргэнтэй холбоотой мэдээллийг авч, Бангкок дахь ЭСЯ-ны зүгээс уулзаж, холбогдох дэмжлэг үзүүлсэн. Ар гэртэй нь холбоотой ажиллаж байгаа. Хувь хүний нууц хамгаалах хуультай холбогдох тул дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй” гэлээ.