УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр даргаа сонгоно

xpost 9-р сар 22

УИХ дахь намын бүлгүүд өнөөдөр ээлжит хуралдаана хийнэ. АН-ын бүлэг өнөөдрийн хурлаараа бүлгийн даргаа сонгоно. Өнгөрсөн долоо хоногт бүлгийн даргын асуудал яригдахад Улсын дээд шүүх намын даргыг бүртгэх шийдвэр гаргасны дараа бүлгийн даргаа сонгох нь зүйтэй гэж үзсэн юм. Энэ талаар АН-ын дарга асан, УИХ-ын гишүүн Л.Гантөмөр “АН-ын даргын бүртгэлийн дараа бүлгийн даргын асуудал яригдах ёстой. Өөрөөр хэлбэл намын дарга бүртгэгдсэний дараа хэнээр, ямар дүрээр бүлгээ удирдуулах вэ гэдгээ өөрөө шийдэг л дээ. Бид өнөөдрийг хүртэл дандаа намын даргынхаа бүрэн эрх рүү халдаж ирсэн. Би энэ албыг хашиж байсан хүний хувьд намын дарга бүлгийн даргаа нэрлэх эрх мэдлийг өгөх ёстой. Тэр дэвшүүлсэн хүнийг нь бүлэг зөвшөөрөх үү гэдэг нь дараагийн асуудал” гэсэн юм.

Улсын дээд шүүх өнгөрсөн пүрэв гаригт АН-ын даргаар О.Цогтгэрэлийг бүртгэж баталгаажуулсан. Ингэснээр УИХ дахь АН-ын бүлэг дараагийн даргаа тодруулах шаардлагатай болсон юм.