МАН-ын Удирдах зөвлөлийн хуралдаанд ХЗДХ-ийн сайдад УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнг нэр дэвшүүлэхээр Н.Учрал оруулж ирж, 100 хувийн саналаар дэмжсэн байна.
Г.Тэмүүлэн нь Ашигт малтмал, газрын тосны газраас ажлын гараагаа эхэлж “Эрдэнэс МГЛ” ХХК-ийн дэд захирал, “Оюутолгой” ХХК-ийн ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж, улмаар Ууүл уурхайн дэд сайдын албыг хашиж байсан юм. Мөн түүний эхнэр С.Энхзул “Ханбүргэдэй” дэлгүүрийг ажиллуулдаг гэдгийг олон нийт мэддэг. Тэрээр 2016 оноос хойш УИХ-д гурван удаа сонгогдсон.
ХЗДХ-ийн сайдаар томилогдох Г.Тэмүүлэнгийн АТГ-т мэдүүлэн ХОМ-ийг хүргэж байна.
- Өөрийн орлого: ₮75 сая
- Гэр бүлийн орлого: ₮134 сая
- Нийтийн орон сууц гурав: ₮2.2 тэрбум
- Lexus LX 600, Mercedes Benz G 500 гэх хоёр автомашинтай: ₮1.2 тэрбум
- 72 адуутай: ₮523 сая
- Үнэт эдлэл: ₮15 сая
- Хадгаламж: ₮94 сая
- Зээл: ₮303 сая
- Евроконстракшн ХХК, ТТЕМ ХХК, Ханбүргэдэй ХХК ХХК, Харте Голд Корп ХХК, Ярлаг ХХК ХХК, Хемостемикс ХХК-д хувьцаа эзэмшдэг.

8° C
3595.64
1 сэтгэгдэлтэй
Jili games here are hitting differently. The graphics are crisp and the jackpots are real. phbossjili is my new favorite spot.