АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп, БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй БНСУ-д ирэх сард уулзана. Ирэх сарын сүүлээр Сөүлд APEC буюу Ази-Номхон далайн хамтын ажиллагааны дээд хэмжээний уулзалт болох юм.
Хамгийн сүүлд хоёр улсын тэргүүнүүд утсаар ярьж, TикToк-той холбоотой маргааныг шийдсэн юм. Энэ талаар Доналд Трамп Truth Social хаягнаасаа мэдээлсэн. Энэ нь америкт төвтэй, нийгмийн цахим сүлжээ юм.
Тэрээр “Ши даргатай утсаар ярьж, худалдаа, фентанил, Орос-Украины дайн гэх мэт олон асуудлаар үр дүнтэй ойлголцолд хүрлээ. Би түүнтэй удахгүй уулзахаар тэсэн ядан хүлээж байна. Бид нүүр тулан уулзаж, ТикТок-ийн худалдан авалтын нарийн асуудлуудыг тохиролцоно” гэжээ.
Доналд Трамп 2026 онд Бээжинд айлчлахаар болжээ. Тэрээр БНХАУ-ын даргыг АНУ-д тааламжтай үедээ зочлохыг урьсан байна.

-3° C
3590.29
0 cэтгэгдэлтэй