Балба–Төвөдийн хил орчимд өчигдөр хүчтэй үер, мөс, чулууны нуранги болж, Балбын талд 160 хүн амиа алдаж, олон зуун хүн сураггүй болоод байна. Гамшгийн улмаас тосгон, зам, гүүр болон эрчим хүчний байгууламжууд сүйдэж, аврах ажиллагаа хүнд нөхцөлд үргэлжилж байна. Балбын аялал жуулчлалын байгууллагын мэдээллээр 403 хүн сураггүй болсны 341 нь гадаадын иргэн байна. Тэдний дунд Энэтхэгийн 133, АНУ-ын 47, Австралийн 34, Их Британийн 33, Канадын 24 иргэн байгаа бөгөөд мөн Өмнөд Солонгосын усан цахилгаан станцад ажиллаж байсан найман иргэн сураггүй болжээ. Сураггүй болсон хүмүүсийн ихэнх нь Төвөдийн Кайлаш Манасароварын мөргөлд оролцохоор явсан жуулчид, мөргөлчид байсан бол зарим нь Госаинкунда нуурын орчимд аялж байсан хүмүүс аж. Их Британийн 33 иргэний дунд 13 настай охин байгаа бөгөөд мөн Балбын дөрвөн аяллын хөтөч сураггүй болжээ. Анх газар хөдлөлт гамшгийг өдөөсөн байж болзошгүй гэж үзэж байсан ч АНУ-ын Геологийн албаны шинжилгээгээр бүртгэгдсэн чичирхийлэл нь тектоникийн газар хөдлөлт бус, мөс, чулууны нурангиас үүссэн болохыг тогтоожээ.
Эх сурввалж: AFP

6° C
3595.64
1 сэтгэгдэлтэй
Really impressed with the bonus offers for new members. It gave me a great head start. I’m really enjoying my experience with idcaricuan so far.