Л.Оюун-Эрдэнэ Ухаа худгийн асуудлыг хянан шалгах түр хороо байгуулна

xpost 10-р сар 7

Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ Ухаа худгийн асуудлыг хянан шалгах түр хороо байгуулахаар санаачилж, гишүүдийн гарын үсэг цуглуулж эхэлжээ.

Түр хороо байгуулах тогтоолын төслийг санаачлахдаа 32 гишүүний дэмжлэгтэйгээр УИХ-ын даргад өргөн барина. Тогтоолын төслийн албан бланк хийгдсэн бөгөөд гарын үсэг цуглуулах ажил эхэлсэн байна.

Уг тогтоолд,

  • Тавантолгойн бүлэг ордод хамаарах Ухаа худаг тусгай зөвшөөрлийг ашиглаж байгаа үйл явц хуульд нийцэж буй эсэх
  • Тавантолгойн бүлэг ордод хамаарах оффтейк гэрээнүүд хууль тогтоомжид нийцсэн эсэх
  • Ашигт малтмалын тухай хууль, Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд Ухаа худгийн орд ашиглалтын мөнгөн урсгалд дүн шинжилгээ хийх гурван зорилготой гэж бичжээ.