УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг сэтгүүлчдэд байр сууриа илэрхийллээ.
Тэрээр “Засгийн газрыг огцруулах, нураах сүйтгэх амархан. Улс орноо босгох, ард түмнийхээ ахуй амьдралыг дээшлүүлэхэд анхаарах хэрэгтэй. Гарын үсэг цуглуулж байгаад манай Засгийн газрыг ч огцруулж байсан. Тэгээд юу сайжирсан юм. Би Засгийн газраа битгий огруул гэж байгаа юм биш, огцруул ч гэж байгаа юм биш. Учир начраа олох хэрэгтэй. Улс орноороо бужигнацгаагаад байх юм. Өглөө гадаа хасан зургаан градус байна лээ. Гадаа хүйтэн болж байгааг мэдэж байгаа хүн байна уу, ер нь.
МАН дотроо алалцаж байгаа дээр нь нэмээд гарын үсэг зураад өгчих гэж байна. Би бол тэгэж бодохгүй байна. МАН-ын хэсэг бүлэг гишүүд бус Монголын ард түмэн хожих ёстой“

-10° C
3591.13
0 cэтгэгдэлтэй