Ц.Чулуунзагдын цагдан хориог нэг сараар сунгажээ

xpost 11-р сар 7

МАН-ын Нарийн бичгийн дарга Ц.Чулуунзагдын гэр болон ажлын байранд өнгөрсөн есдүгээр сарын 10-нд нэгжлэг хийж, улмаар 48 хугацаатай цагдан хорьж эхэлсэн. Улмаар нэг сарын хугацаатай цагдан хорих шийдвэрийг Дүүргийн Эрүүгийн хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхээс гаргасан.

Тэгвэл  энэ сарын 3-ны өдөр прокуророос цагдан хорих хугацааг сунгах хүсэлт ирүүлснийг  Дүүргийн Эрүүгийн хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх авч хэлэлцээд, цагдан хорих хугацааг дахин нэг сараар буюу арванхоёрдугаар сарын 3-ныг хүртэл сунгасан байна.