“Улаанбаатарын мөнгөн шөнө-2025” баярын цэнгүүнд “The HU” хамтлаг оролцоно

xpost 2025 оны 12-р сар 29

“Улаанбаатарын мөнгөн шөнө-2025” баярын цэнгүүн арванхоёрдугаар сарын 31-ний өдрийн 21:00 цагаас Төв талбайд болно. Баярын цэнгүүнд 2024 оны “Улаанбаатар woman series” тэмцээний аварга, 2025 оны 3×3 Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт Монгол Улсын 3×3 эмэгтэй шигшээ багийн тамирчид оролцоно. Түүнчлэн Yalla Compass 2024, Thunderpick World Championship 2024, Esports World Cup 2025 тэмцээний аваргын цомуудыг өргөсөн “The Mongolz” багийн гишүүд зэрэг 2025 онд өндөр амжилт гаргасан спортын салбарынхан оролцохоор болжээ. Мөн “The HU” хамтлаг ая дуугаа өргөнө. Харин баярын цэнгүүний хөтлөгчөөр жүжигчин Э.Ууганбаяр болон Э.Цолмонбаяр нар ажиллах аж.