Тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, жуулчны улирлын хугацааг уртасгах, өвлийн улиралд Улаанбаатар хотод ирэх жуулчдын тоог нэмэгдүүлэх, иргэдийн амралт, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор “Улаанбаатарын өвлийн наадам 2026” арга хэмжээг 14 дэх жилдээ зохион байгуулах гэж байна.
Уг арга хэмжээ нь Монголын үзэсгэлэнт өвлийн улирал, ёс заншил, өв уламжлал, дахин давтагдашгүй өвөрмөц соёлыг сурталчлан таниулахын зэрэгцээ залуу үедээ өвлүүлэн үлдээх, шинэ тутам хөгжиж буй өвлийн улирлын экстрим спорт, аяллын төрлүүдийг дэмжих, иргэдийг эрүүл, спортлог зөв дадалд уриалах ач холбогдолтой юм. “Улаанбаатарын өвлийн наадам – 2026” Скай резорт цанын баазад 2026.01.31-02.01-ний өдрүүдэд болно.
Наадмын үеэр зохион байгуулагдах тэмцээн, уралдаан:
– Мөсөн сурын харвааны Олон улсын аварга шалгаруулах тэмцээн
– Мөсний шагайн Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн
– Снөүбоардын Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн
– Параглайдинг /уулын шүхэр/ Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн
– Цасны Регбигийн Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн
– Уулын цанын Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн
– Кёрлингийн Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн
– Мөсөн хананд авиралтын сонирхогчийн тэмцээн
– Гэр бүлийн буухиа, олс таталтын тэмцээн
– Гранд тур (winter cup) аялал жуулчлалын салбарын оюутнуудын дунд зохион байгуулагдах тэмцээн
Наадмын үеэр зохион байгуулагдах үзүүлбэр, үйлчилгээ:
– Шүхрийн үзүүлбэр
– Шувуулахуйн үзүүлбэр
– Монгол Банхар нохой
– Хоол ундны үйлчилгээ
– Цана, чарганы үйлчилгээ
– Урлагийн тоглолт
Наадамд Улаанбаатар хот болон 21 аймгийн 1000 гаруй баг тамирчин оролцохоос гадна БНХАУ-ын ӨМӨЗО, Шинжаан Уйгар, ОХУ-ын Буриад, Халимаг, Тува, Казакстан, АНУ-аас гэх мэт Монгол туургатны 50 гаруй гадаад тамирчин оролцоно.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

-7° C
3566.64
3 cэтгэгдэлтэй
Okay, gotta be careful with spaces in the address. tmtplay .net? Let’s hope it doesn’t lead me to nowhere. Good luck! Find TMT Play here: tmtplay .net
Pak777 showing up everywhere lately. Is it actually as good as they say? I always get a little nervous before handing over my money to these unfamiliar sites.. I need a proper recommendation before checking pak777 out.
Downloaded the PK7app on my phone. Pretty convenient for some quick games on the go. But the UI could be a bit cleaner. Anyone else experiencing the same? Share tips and thoughts about pk7app.