Бөхчүүдийн чансааг Улсын арслан Э.Батмагнай тэргүүлж байна

xpost 1 цаг 12 минутын өмнө

Монголын Үндэсний бөхийн холбооноос шинэчилсэн чансааг гаргалаа. Энэ долоо хоногт гарсан чансааг улсын арслан Э.Батмагнай тэргүүлж, аймгийн хурц арслан Н.Амгаланбаатар удаалав. Жагсаалтын хоёрт бичигдсэн аймгийн арслан Н.Амгаланбаатар хамгийн сүүлд “Наурыз-2026” барилдаанд үзүүрлэсэн. Мөн жагсаалтын тавд аймгийн арслан Д.Алтанцоож, долоод аймгийн арслан М.Баяржавхлан багтсан.

Чансаа өндөр 20 бөх

1.      Улсын арслан Э.Батмагнай – 8850 оноо

2.      Аймгийн арслан Н.Амгаланбаатар -7400

3.      Улсын заан С.Сүхбат -6850

4.      Улсын аварга О.Хангай – 5550

5.      Аймгийн арслан Д.Алтанцоож -5550

6.      Улсын заан Б.Бат-Өлзий -5400

7.      Аймгийн арслан М.Баяржавхлан -5400

8.      Улсын харцага Б.Зоригтбаатар -4950

9.      Улсын арслан Б.Орхонбаяр -4750

10.  Улсын арслан Ц.Бямба-Отгон -4550

11.  Улсын начин Б.Даваа-Очир -4150

12.  Улсын заан Д.Хүдэрбулга -4000

13.  Улсын заан М.Лхагвагэрэл -3900

14.  Улсын харцага Н.Золбоо -3750

15.  Улсын арслан Э.Оюунболд -3700

16.  Аймгийн арслан Б.Очирхүү -3600

17.  Аймгийн арслан Ө.Батсуурь -3600

18.  Улсын арслан Р.Пүрэвдагва -3100

19.  Улсын заан Д.Анар -3100

20.  Улсын харцага Ц.Мөнхбаяр -3100