Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
АҮЭБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв: Өнгөрсөн 24 цагийн хугацаанд Улаанбаатар хотод 1750 тн, орон нутагт 500 тн АИ-92 автобензинийг түгээгээд байна. Улаанбаатар хотын шатахуун түгээх станцуудын 90 хувийг хэвийн ажиллуулж эхэлсэн.
Өнгөрсөн долоо хоногт ачилт маш бага байсан. ОХУ-ын газрын тос боловсруулах үйлдвэрүүдэд технологийн гэмтэл гарч, 1-2 хоногт ачилт хийгдээгүй. Дахин 2-3 хоног ачилт маш бага буюу бидний хэрэглээнээс бага 600 тн, 1300 тн, зарим үед бүр ачаагүй. АҮЭБ-ийн сайд ажилласнаас хойш 2300, 3200 тн гээд бидний хэвийн хэрэглэдэг нөөцөөс нэмэгдүүлж ачилтыг хийлгэж байгаа. Энэ хэмжээ буурахгүй ачилт нэмэгдээд явна.

2° C
3595.64
0 cэтгэгдэлтэй