Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцууллаа.
Боловсролын сайд Л.Энх-Амгалан: Улсын хэмжээнд 100 сургуулийг “Ногоон, эрүүл, аюулгүй” сургууль болгон шинэчлэн зохион байгуулах ажлын төлөвлөгөөг танилцууллаа. Гэрт ойрхон сургууль хамгийн сайн сургууль бодлогыг энэ жилээс хэрэгжүүлнэ. Хотхоны бага сургууль, төрөлжсөн ахлах сургууль болгон өндөр ачаалалтай сургуулиудыг дахин төлөвлөлтөд оруулна. Улаанбаатар хотод нэг ангид 45 хүүхдээс дээш сурагчтай 1000 гаруй анги бүлэг бий. Төрөлжсөн ахлах сургууль, хотхоны бага сургуулийг сургуулийг зохион байгуулснаар 45 хүүхдээс дээш сурагчтай 1000 гаруй бүлгийн 80 орчим хувь нь 35 сурагчтай болох ажлыг хийж байна. Бидний хийсэн судалгаагаар улсын хэмжээнд ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн 50 орчим хувь нь 1990 оноос өмнө баригдсан маш их дулаан алдагдалтай. Нүүрс түлдэг. Хөдөө орон нутагт одоог хүртэл мод түлж байгаа сургуулиуд байна. Улсын хэмжээнд мод түлдэг 30-40 сургууль байна. Улаанбаатар хотод нам даралтын зуухтай 40 орчим сургууль байна. Энэ жил нэг сургууль гурван ээлжээр хичээллэхгүй.

2° C
3595.64
0 cэтгэгдэлтэй