ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы хийсэн мэдээллийг хүргэж байна.
Хөдөө орон нутагт томилолтоор явж байх үед эрхэлж байгаа ажил, удам судар, гэр бүл бүр цаашлаад амьдралд хөл тавьж байгаа охин үрийн минь нэр төрд үндэслэлгүй халдаж, улстөржилт хэрээс хэтэрч байгаад харамсалтай байна.
Өмнө нь намайг Ерөнхийлөгчтэй хамт Хөвсгөл аймагт ажиллаж байх үеэр миний гэр бүлийг хүний ёсонд байхгүйгээр харлуулсан. Би үүнд сайд даргын хувьд биш иргэн хүний хувьд, тэр дундаа үр хүүхэд, гэр бүлээ гүтгүүлсэн эцэг хүний хувьд хуулийн дагуу гомдол гаргуулж шалгуулсан. Гэтэл харамсалтайгаар дахин гүтгэлэг явлаа. Гүтгэлэг улам даамжирч байна. Цаашдаа бүр хил хязгаараа алдаж байгаа учраас өнөөдрийн мэдээллийг хийж байна.
Үл ойлгоцол, эвдрэлцэх эвлэлдэх зүйлүүд улс төрийн намууд, улстөрчдийн хооронд байсан. Гэхдээ хэзээ ч ийм хэрээс хэтэрсэн, хүний ёсноос гажууд тэр дундаа хүний гэр бүл, үр хүүхдийг улс төрийн барьцаа, улс төрийн увайгүй шунал, тачаалынхаа золиос болгодог, нийгэмд амьдаар нь дүүжилдэг ийм зүйл монголын улс төрд байгаагүй.
Яагаад ийм нөхцөл байдал үүссэнийг тодорхой шалтгаанаар тайлбарлая.
Улс төр, бизнесийнхэн, хууль хүчний байгууллагуудын өнгөрсөн хугацаанд угсарсан мафийн сүлжээ сүүлийн арван жилд улс төрийн түүхэнд байгаагүйгээрээ ажиллаж байна. Хамгийн сүүлийн үйл явдлыг яръя. Энэ бол санамсаргүй тохиолдол биш. Эртнээс төлөвлөсөн үе шаттай, нарийн зохион байгуулалттай, цаг хугацаа нь хүртэл тодорхой давхцалтай зүйлүүд өрнөсөн.
Өчигдөр ШШГЕГ буюу тусгай чиг үүргийн төрийн цэргийн байгууллага бүх хуулиар мөрдэстэй алба хаагчид улс төрийн аливаа аккц хийхийг хатуу хориглосон заалттай. Харамсалтай хууль зөрчигчид бүгдээрээ бүлгээрээ сууж байгаад амь тавьж байна. Энэ бол амь гарах гэсэн төрийн нэрээр, тэр дундаа түмний өмнө өргөсөн тангараг нэрээр, хууль биелүүлэх гэсэн нэрээр хулгай дээрмээ нуух гэсэн этгээдүүдийн амь тавьж буй процесс.
Тиймээс хууль бус үйл ажиллагааг тэвчихгүй, хулгай, дээрэм, авлига, хээл хахуулийг хүлээхгүй, хар тамхи, цахим залилантай тэмцэх чиглэлээр хугацаатай үүрэг даалгавар өгсөн. Миний бүх шийдвэр энд байна. Гэтэл төрийн зэрэглэлийн мөрдөстнүүд хууль бусаар хийсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дэд дарга Э.Бямбажав Тагнуулын ерөнхий газрын мөрдөгчөөр ажиллаж байх хугацаандаа С.Зоригийн хэрэгт ял шийтгүүлж байсан. Гадаадын иргэнийг албан тушаалаа урвуулан ашиглаж, заналхийлж, залилан мэхэлсэн Б.Цогтжаргал гэж Дүн шинжилгээ, хяналтын газрын дарга байна. Дараагийнх нь албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал олгосон ШШГЕГ-ын Тамгын дарга Б.Нямгомбо гэх этгээд. Мөн А.Намсад ШШГЕГ-ын дарга хоригдлуудыг аваачиж, хууль бусаар өөрийн байр, байшингаа бариулах, төсвийн хөрөнгөөр 408 сая төгрөгийг 20 гаруй хүнд өгсөн. Алба хаагчийн нэр дээр мөнгө бичиж аваад, түүнийгээ завшдаг, өөртөө үнэгүй, нэг байр, үнийн хөнгөлөлт бүхий байр авсан.
Иргэдийн өөрсдийн гүйцэтгэх ажиллагааны хуудас биелдэггүй. Иргэд өөрсдөө хохирлоо барагдуулж чаддаггүй. Гэтэл хорих ангиуд руу мөнгө шилжүүлж, бэлнээр авдаг.
Хамгийн ноцтой нь хууль бусаар тагнах, чагнах үйл ажиллагаа явуулдаг. ШШГЕГ-т хууль бус тагнуулын газар бий болсон.
Мөн Б.Булнай гэдэг хүн Г.Занданшатарын ойрын хамаатан. Энэ эмэгтэй цагдаагийн байгууллагын засвар үйлчилгээний тендер бүрийг авч, нууцаар хийдэг.
Энэ хүн яагаад миний өмнөөс хэрэг наймаалцаж байна вэ. Яагаад үүний араас ШШГЕГ-ынхан гарч ирж, өөрсдийнхөө амийг хамгаалж байна вэ. Тусгай камер байрлуулж, цагдаагийн алба хаагчдыг барьцаалсан гэж би бодож байна. Гүтгэгдсэн дээрээ гүтгэгдээд явдаг ийм нийгэм байж болохгүй.
Миний охин, үрээр тоглож байгаа бол би эцэг хүний хувьд, эр хүний хувьд энэ асуудлын эцсийг үзнэ. Хуулийн хүрээнд эргэлт буцалтгүй, хатуу хариуцлага тооцно.
Миний үр хүүхэд, эцэг эхээр тоглосон хүмүүстэй хуулийн хүрээнд тэмцэнэ.

5° C
3595.64
0 cэтгэгдэлтэй