Хамгаалалтын малгай нь толгойн гэмтэл авах эрсдэлийг 69 хувь хүртэл бууруулна

xpost 50 минутын өмнө

Мотоцикл унах үедээ хамгаалалтын малгай өмсөх нь ослын үед хүний амь нас, эрүүл мэндийг хамгаалахад чухал ач холбогдолтой.

Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэмд зааснаар мотоцикл, мопед жолоодохдоо хамгаалах малгайг зааврын дагуу өмсөх, мөн хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх үүрэгтэй.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээллээр стандартад нийцсэн хамгаалалтын малгайг зөв өмсөж, сайтар бэхэлснээр зам тээврийн ослын үед амь нас хохирох эрсдэлийг 42 хувь, толгойн гэмтэл авах эрсдэлийг 69 хувь хүртэл бууруулах боломжтой. Мотоцикл жолоодохдоо өөрийн болон зорчигчийн аюулгүй байдлыг нэгдүгээрт тавьж, хамгаалалтын малгайг зааврын дагуу зөв өмсөж хэвшээрэй