Есдүгээр сарын 26-ны Бямба гарагт нийтийн тээврийн автобусны 43 чиглэлд орох өөрчлөлт

xpost 56 минутын өмнө

Ирэх Бямба гарагт 07:00-18:00 цагийн хооронд Баруун дөрвөн замаас Зүүн дөрвөн зам хүртэл, Өгөөжийн уулзвараас Сөүлийн гудамж, Цэцэг төвөөс Цаг уурын уулзвар, Цаг уурын уулзвараас Төрийн ордон, Чингис хааны музей, МУИС, ШУТИС, МУБИС-ийн уулзвараас Зүүн дөрвөн зам хүртэл автомашины хөдөлгөөнийг хаана. Энэ үеэр нийтийн тээврийн автобусны 43 чиглэлд өөрчлөлт оруулахаар болжээ.

Автобусны чиглэлд орох өөрчлөлтийн талаар Нийслэлийн Тээврийн бодлогын газрын Тээврийн бодлого, төлөвлөлт хариуцсан ахлах мэргэжилтэн Ш.Оюумаа “Автомашингүй өдөр хаагдаж байгаа авто замуудаар хэвтээ чиглэлд явдаг нийтийн тээврийн автобуснууд Их тойруу, Нарны замаар, хойд чиглэлийнх Цагдаагийн гудамж, Баянбүрдийн тойргоор, урд чиглэлийнх 120 мянгат болон Гандийн гудамжаар буцаж эргэнэ.

43 чиглэлийн 448 автобусны маршрутад өөрчлөлт орно.

Шөнийн марафоны үеэр нийтийн тээврийн гурван чиглэлийн 24 автобусны чиглэлд өөрчлөлт орох бөгөөд ШҮ:1 Таван шар-Офицеруудын ордон, ШҮ:3 Зунжин худалдааны төв-Сүхбаатарын талбай, Сүхбаатарын талбай-Архивын ерөнхий газар чиглэлд шөнийн 02:00 цаг хүртэл иргэдэд үйлчилнэ” гэж мэдээллээ.

Бямба гарагт(2026.09.26) нийтийн тээврийн 43 чиглэлд орох өөрчлөлт:

 

зураг
зураг
зураг
зураг
зураг
зураг
зураг
зураг
зураг
зураг
зураг
зураг
зураг
зураг
зураг
зураг
зураг
зураг
зураг
зураг
зураг
зураг
зураг
зураг
зураг
зураг
зураг
зураг
зураг
зураг
зураг
зураг
зураг
зураг
зураг