Луу, бич жилтнээ эерэг сайн

xpost 1 цаг 18 минутын өмнө

БИЛГИЙН ТООЛЛЫН 12 2026.09.23 / ЛХАГВА ГАРАГ
НАМРЫН ДУНД УЛААГЧИН ТАХИА САРЫН ДӨРВӨН НОГООН ЦАГААН ХУЛГАНА ӨДӨР

Үс засуулбал: Өвчин эмгэг ирнэ.
Наран ургах, шингэх: 06.40-18.49
Барилдлага: Рашаан
Шүтэн барилдлага: Хурьцахуй
Суудал: Ус
Аргын тооллын есдүгээр сарын 23, Буд гараг. Билгийн тооллын 12, Тооно одтой, цагаан хулгана өдөр. Өдрийн наран ургах, шингэх цаг нь: 06:40-18:49. Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, лусыг тахих, хүүхэд үрчлэн авах, хур оруулах, дарханы үйлд сайн. Улааны үйл, төлөг тавих, морь уралдах, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар зүүн зүгт одогсод мөрөө гаргавал зохистой. Намрын хугас дунд (9ц 48м). Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.