“Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Б.Пүрэвсүрэн томилогдлоо

xpost 59 минутын өмнө

Монгол Улсын Компанийн тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.8, 76.1.9, “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-ийн дүрмийн 9.4.7 дахь заалт болон ТУЗ-ийн дэргэдэх Нэр дэвшүүлэх хорооны 2026 оны арваннэгдүгээр сарын 5-ны өдрийн дүгнэлт, шийдвэрийг тус тус үндэслэн Болоожийн Пүрэвсүрэнг 2026 оны арваннэгдүгээр сарын 6-ны өдрөөс эхлэн “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар томиллоо.
Гүйцэтгэх захирлаар томилогдсон Б.Пүрэвсүрэн нь “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-ийн Захиргаа, санхүүгийн газрын даргаар ажиллаж байсан бөгөөд НИТХ-ын Төлөөлөгч З.Төмөртөмөө Чингэлтэй дүүргийн Засаг даргаар томилогдсонтой холбогдуулан ийнхүү өнөөдрөөр ажлаа хүлээлгэн өгч, тамга тэмдгээ гардууллаа.
Шинэ удирдлагын зүгээс байгууллагын үйл ажиллагааны залгамж чанарыг хангаж, хэрэгжүүлж буй дахин төлөвлөлтийн төсөл, хөтөлбөрүүдийн үр дүнг ахиулж иргэдийн аюулгүй, эрүүл, тав тухтай амьдрах орчныг бүрдүүлэх чиглэлд анхаарч ажиллахаа илэрхийллээ.