Иргэдийн мэдээллийг ашиглаж бүлэглэн мөнгө угаасан этгээдүүдийн хэргийг прокурорт хүргүүлэв

xpost 57 минутын өмнө

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс иргэдийн хувийн мэдээллийг ашиглаж бүлэглэн мөнгө угаасан этгээдүүдэд холбогдох эрүүгийн хэргийн мөрдөн шалгах ажиллагааг дуусгаж, шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүлэв.

Д.М, Б.Г, Г.Т, Ц.Ч, Г.Б нар нь бүлэглэн гэмт хэрэг байнга үйлдэж ашиг олох зорилгоор тогтвортой зохион байгуулалттай гэмт бүлэгт элсэж, үргэлжилсэн үйлдлээр Чингэлтэй дүүргийн IV хорооны нутаг дэвсгэрт орон гэргүй, тэнэмэл, архины хамааралтай, оршин суух тодорхой хаяггүй, нэр бүхий иргэдийн хувийн мэдээллийг хууль бусаар олж авч, улсын бүртгэлийн мэдээллийг зөвшөөрөлгүйгээр ашиглан, цахим интернэт банк буюу кибер орчинд хууль бусаар халдаж холбогдох мэдээллийг өөрчилсөн, засварласан байна. Тэд үргэлжилсэн үйлдлээр гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах зорилгоор өөрийн хамаарал бүхий хүмүүсийн нэр дээр хөдлөх хөрөнгө худалдан авч, эдийн засгийн эргэлтэд оруулж, түүний улмаас бий болсон үр шим, ашгийг урт хугацаанд хүртэж зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулж мөнгө угаасан, түүнчлэн мөрдөн шалгах ажиллагааны явцад улсын бүртгэлийн болон цагдаагийн байгууллагын нэр бүхий албан тушаалтнууд дээрх этгээдүүдэд иргэдийн хувийн мэдээлэл, лавлагааг гарган өгч, хийх ёсгүй үйлдлийг хийсний хариуд үргэлжилсэн үйлдлээр хахууль авсан гэх эрүүгийн хэргийг мөрдөн шалгаж, прокурорын байгууллагад шилжүүллээ.