Олон улсын хөлбөмбөгийн холбоо (ФИФА)-ноос анх удаа зохион байгуулж буй 15 хүртэлх насны Дэлхийн аварга шалгаруулах фестиваль 2026 оны аравдугаар сарын 22–31-ний өдрүүдэд Бүгд Найрамдах Азербайжан Улсын Баку хотноо болно. Тус тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох Монголын U15 насны шигшээ багийн тамирчид Монгол Улсын далбаа болон өмсгөлөө гардан авч, тангараг өргөлөө.
Энэ үеэр МХБХ-ны Ерөнхийлөгч Ц. Анандбазар, Ерөнхий нарийн бичгийн дарга С. Оюунчимэг болон УИХ-ын гишүүн, Азийн хөлбөмбөгийн холбооны Дэд ерөнхийлөгч, МХБХ-ны зөвлөлийн гишүүн А.Ганбаатар, УИХ- гишүүн Ж.Галбадрах, Улсын Биеийн тамир, Спортын улсын хорооны дарга Э.Билэгт болон элч төлөөлөгч албаны хүмүүс багийн тамирчид, дасгалжуулагчидтай уулзаж, амжилт хүслээ.
Манай шигшээ баг маргааш буюу 2026 оны аравдугаар сарын 20-ны өдөр Баку хотыг зорих юм. Манай шигшээ багийн тоглох хуваарийг танилцуулж байна.
10 дугаар сарын 24
-07:30 | Папуа Шинэ Гвиней – Монгол
10 дугаар сарын 25
-06:15 | Ботсвана – Монгол
-11:00 | Монгол – Мали
10 дугаар сарын 26
-05:00 | Монгол – Беларусь
-11:45 | Перу – Монгол

-5° C
3597.06
0 cэтгэгдэлтэй