БИЛГИЙН ТООЛЛЫН 12 2026.10.23 / БААСАН ГАРАГ
Намрын адаг шар нохой сарын Нэг цагаан цагаан морь өдөр
Үс засуулбал: Өвчин эмгэг ирнэ
Наран ургах, шингэх: 07.23-17.50
Барилдлага: Түлэх
Шүтэн барилдлага: Авахуй
Суудал: Төмөр
Аргын тооллын аравдугаар сарын 23, Сугар гараг. Билгийн тооллын 12, Шувуун хошуут одтой, цагаан морь өдөр. Өдрийн наран ургах, шингэх цаг нь: 07:23-17:50. Тухайн өдөр нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг эрэх, байцаах, шийтгэх, угаал үйлдэх, тангараг тавих, гэр бүрэхэд сайн. Хэрүүл тэмцэл хийх, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

-8° C
3597.06
0 cэтгэгдэлтэй