хэр: Энэ өдөр эерэг энерги ноёлох болно

xpost 1 цаг 26 минутын өмнө

2026 оны аравдугаар сарын 24-ний өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна. 

Хонь: Өнөөдөр унтаж амрахад аль болох их цагийг зарцуул. Таны биеийн тамир тэнхээ хязгаарлагдмал санагдана. Биеийн хүчний ядаргаатай ажлыг багасга. Амьдралд гарах боломж танаас ухаалаг байдлыг шаардана. Зөн совин таныг зөв чиглүүлж өгнө. Өнгөрсөн үйл явдлууд одоо үйлчилж буй мэт санагдвал аливаа харилцаандаа бага зэрэг сэтгэл дундуур байна. Хүмүүсийг өөртөө ойртуулахын тулд эр зоригтой бөгөөд хариуцлагатай бай.

Үхэр: Өнөөдөр од эрхсийн чиг хандлага амрахад их цаг зарцуулахыг зоригжуулах болно. Хайртай хүнээ халамжлан, дуртай хоолны газар нь оруулах өөрийн хайрыг батлах маш романтик арга байна. Гэхдээ хайрыг батлах гэж хөрөнгө мөнгө их зарцуулах гэсний хэрэггүй. Хамгийн гол нь чин сэтгэлийн хандлага гэдэгт итгээрэй. Бусад хүмүүст итгэхээс илүү өөрийн үзэл бодолд үнэнч бай.

Ихэр: Энэ өдөр эерэг энерги ноёлох болно. Хэрэв танд өөрчлөлт хэрэгтэй байгаа бол яг одоо ямар нэгэн үйлдэл хий. Эрүүл мэнддээ анхаарал тавьж, хоолны дэглэмээ өөрчлөн ямар хоол идэхээ нарийн тодорхойл. Өөртөө хэт ачаалал өгснөөр дараа нь харамсаж мэдэх хор уршиг гарч болзошгүй. Аль болох химийн гаралтай эмийн хэрэглээгээ хязгаарлаж, байгалийн гаралтай бүтээгдэхүүн хэрэглэхийг зөвлөж байна.

Мэлхий: Та ихэнх цаг хугацааг ганцаараа өнгөрөөх хүсэлтэй байна. Амсхийх завгүй ажилласан өдрүүдийн дараа өөртөө цаг гаргаж амрах хэрэгтэй. Эрсдэлтэй үйлдэлд татагдан, мөнгөө хамаагүй үрэхээс болгоомжлох хэрэгтэй. Ялангуяа мөнгийг хэрхэн зарцуулах зөрчилтэй асуудал эсвэл хайртай хүнээ өөрийнхөөрөө байлгах сэдэл үүсэж болох тул алхам бүрээ хянаж, шуналын сэтгэлийг тэвч. Муу зуршлаа засах юм бол сайхан мэдээ хүлээж байна.

Арслан: Энэ өдрийн энерги таныг амьдралдаа ямар нэгэн зүйл нэмэхэд буруудахгүй гэж байна. Аливаа зүйлийг хэтрүүлэх хандлага далдуур гарч магадгүй байна. Оюун ухааны үзэл бодол эсвэл сүсэг бишрэлийн байдал гүнзгийрч энгийн бүхэн таны сэтгэлийг татах болно. Таны энэ хүслийг үгүй хийж мэдэх хэн нэгний сөрөг яриаг сонсох хэрэггүй. Бүх зүйлээс ашиг хонжоо хардаг хүмүүсээс холхон бай.

Охин: Өнөөдөр хүйтэн хөндий, хэнэггүй байдал гаргахаасаа илүү нөхөрсөг байж чадвал хүссэн болгоноо авч чадна гэдгийг санаарай. Анд найзуудын нөхөрсөг харилцаа танд үнэхээр түшигтэй байна. Гэр бүлийн харилцаанд сайхан болзоо гайхалтай дурсамжийг үлдээх болно. Холын хамаатнууд тань айлчлан ирж магадгүй. Ойрын хүмүүсээ хэрхэн жаргалтай байлгах талаар анхаарах нь бүхнээс чухал гэдгийг сана.

Жинлүүр: Сайхан ирээдүйг хүсэж байгаа бол аж амьдралдаа анхаарах цаг иржээ гэдгийг мэдрэх хэрэгтэй. Та өмнөө таарсан саад бэрхшээлээс зугтах боломжгүй бөгөөд түүнийг даван туулах хүч чадал, сэтгэлийн тэнхээ байгаа гэдэгт итгээрэй. Таны идэвх санаачилгыг хараад гэр бүлийнхэн тань баяр хөөртэй байх бололтой. Өнгөрсөн дурсамж сэдрэх бололтой. Магадгүй та хайраасаа хагацаж, түүнгүйгээр амьдрахад хэцүү санагдаж мэдэх юм. Өөрийнхөө итгэдэг
хүнтэй цагийг өнгөрүүл.

Хилэнц: Гэр бүлтэйгээ хамт байвал илүү тайван дөлгөөн уур амьсгалтай байна. Гэр бүлийн хүрээнд амарч алжаалаа тайлах аялал хийх нь танд ч, үр хүүхдүүдэд ч сэтгэлийн баяр баяслыг авч ирэх болно. Залуу гэр бүлд шинэ тавилга авах юм уу орон байраа янзлах шаардлага гарч магадгүй. Одоогийн гадаад нөхцөл байдлаас үүсэх хэт их хэрэгцээг нэг доор хангах гэж өөрийгөө бүү зовоо.

Нум: Сэтгэл санаа ямар байна энэ өдөр яг тийм өнгөрнө. Сүүлийн үед үүсээд байгаа асуудлыг шийдвэрлэхэд шаардагдах хөрөнгө мөнгө орж ирэхийг хүлээ. Гэнэтийн таатай сайхан мэдээ хүлээн авах магадлалтай. Хувийн амьдралд өөрчлөлт гарах бололтой. Хэрэв та алба болон амины ажлаа сайн зохицуулахгүй бол таны ажил хувийн амьдралд тань муугаар нөлөөлж болзошгүй. Ганц бие хүмүүс дотны найзуудын хичээл зүтгэлээр сонирхолтой хүнтэй уулзах болно.

Матар: Өнөөдөр өмнөхөөс илүү ачаалалтай байх болно. Албан ажлаас гадна хувийн амьдралд их ажил өрнөнө. Гэр орон болон эд хөрөнгийн эмх цэгцийг анхаарна. Хүсээгүй нөхцөл байдлыг өөрчлөх нь эд зүйлсээ шинэчлэхээс эхлэх болно. Хайртай хос хамтдаа салхинд гарах, ямар нэг шинэ зүйлийг санаачлах зэргээр хамтын амьдралаа хөгжүүл.

Хумх: Илүү тав тухтай байхын тулд гэртээ өөрчлөлт хийж, гэрэл гэгээтэй хэсгийг нэмэгдүүл. Мөрөөдөж байсан аз жаргал, тав тухыг мэдрүүлэх амьдрал өөд урагшлах цаг болсон байна. Удаан хугацаагаар ашиглахаа больсон эд зүйлсээ эмхэлж янзал. Гэрийн эд хогшил авахаар дэлгүүр орох бол авах гэж байгаа зүйлээ хир зохицохыг төсөөлөх ур чадвар хэрэгтэй болно. Ахимаг насны хамаатан садангууд тань өөрийг чинь үнэ цэнтэй хүн гэдгийг мэдрэх болно.
Хүмүүс таны өөртөө итгэлтэй байдал, дотоод сэтгэлийн сайхныг мэдэрнэ.

Загас: Өнөөдөр та өөрийн хүч, боломждоо хэт их итгэлтэй байна. Энэ үед таны хүсэл мөрөөдөлтэй холбоотой дарамт үүснэ. Хөрөнгө мөнгөнд хэт улайрч өөрийн эрүүл мэндээр тоглох хэрэггүй. Энэ үед хүмүүсийн үгэнд орж бодлогогүй алхам нь хийвэл алдаанд хүргэнэ. Чөлөөт цагаараа сайн амрах хэрэгтэй. Байгалийн сайханд бясалгал хийх нь танд ер бусын тайвшрал өгөх болно.