Парис дахь Монгол Улсын Элчин сайдын яамнаас сэрэмжлүүлэг гаргалаа. Үүнд: 2026 оны аравдугаар сарын 24-ний бямба гарагт Франц Улсад “Шар хантаазтнууд” хөдөлгөөний уриалгаар жагсаал, цуглаан зохион байгуулахаар төлөвлөж байна.
Энэхүү жагсаал, цуглаанаар амьжиргааны өртгийн өсөлт, иргэдийн худалдан авах чадвар, цалин, тэтгэвэр болон нийгэм, эдийн засгийн бусад асуудалтай холбоотой шаардлагуудтай Парис болон бусад хотод жагсаал зохион байгуулах уриалга гарсан бөгөөд жагсаалын байршил, маршрут, цагийн талаарх мэдээлэл өөрчлөгдөж болзошгүй байна.
Иймд Франц Улсад оршин суугаа болон тус улсад зорчиж буй, зорчихоор төлөвлөж буй Монгол Улсын иргэд Та бүхнийг жагсаал, цуглаан болж буй газар болон ойр орчмоор шаардлагагүй зорчихгүй байх, нийтийн тээврийн хөдөлгөөний өөрчлөлтийг анхаарч, зорчих маршрутаа урьдчилан шалгахыг зөвлөж байна. Мөн Францын эрх бүхий байгууллагын албан ёсны мэдээллийг дагаж, цагдаа, хууль сахиулах байгууллагын заавар, шаардлагыг биелүүлнэ үү.
Мөргөлдөөн, эмх замбараагүй байдал үүссэн тохиолдолд тухайн газраас холдож, аюулгүй газар шилжинэ үү.
Яаралтай тусламжийн утас:
17 — Цагдаа
15 — Түргэн тусламж
18 — Гал түймэр, аврах алба
112 — Европын нэгдсэн яаралтай тусламжийн дугаар
Иргэд Та бүхэн сонор сэрэмжтэй байж, аюулгүй байдлаа хангана уу.
МОНГОЛ УЛСААС БҮГД НАЙРАМДАХ ФРАНЦ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМ
Хаяг: Ambassade de Mongolie, 5, avenue Robert Schuman, 92100 Boulogne-Billancourt, France
Утас: +33 (0)1 46 05 28 12
Консулын хэлтэс: +33 (0)1 46 05 23 18
Шуурхай утас: +33 6 26 08 28 98
Цахим шуудан: paris@mfa.gov.mn

-7° C
3598.45
0 cэтгэгдэлтэй