Хотын дарга Б.Пүрэвдагва иргэдийн аюулгүй, ая тухтай зорчих нөхцөлийг хангах хүрээнд нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбайн цас цэвэрлэгээ болон халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлэх ажлын явцыг шалгаж, үүрэг, чиглэл өглөө.
Хот нийтийн аж ахуйн байгууллагууд бэлэн байдлыг хангаж, нийтийн эзэмшлийн зам талбайн цасыг 48 байгууллагын 1966 ажилтан албан хаагч, 647 машин механизм, 331 бичил болон 423 үлээх төхөөрөмжөөр цэвэрлэж байна. Зам талбайд халтиргаа гулгаа үүсэхээс урьдчилан сэргийлж, давс 175.1 тонн, бодис 43 тонныг цацаад байна.

-3° C
3597.06
0 cэтгэгдэлтэй