Ахмадын хорооллын зүүн талын далангийн замыг түр хаана

xpost 1 цаг 15 минутын өмнө

Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, кино үйлдвэрээс урагш, Ахмадын хорооллын зүүн талын, далангийн замын хэсгийг цэвэр усны төв магистрал шугам залгах ажлын хүрээнд өнөөдөр түр хаана. Тодруулбал, замын хөдөлгөөнийг өнөөдөр буюу 2026 оны аравдугаар сарын 23-ны 18:00 цагаас маргааш буюу аравдугаар сарын 24-ний 20:00 цаг хүртэл хязгаарлана.

Иймд жолооч нар бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг Нийслэлийн замын хөгжлийн газраас мэдээллээ.