Малчид, иргэд, тээвэрчидэд зориулсан мэдээ: 25-28-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, говь, тал, хээийн нутгаар салхитай байна.
Араьдугаар сарын 24-ний 20:00 цагаас аравдугаар сарын 25-ны 20:00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. 24-25-нд шилжих шөнө Ховд, Говь-Алтай, Завхан, Хөвсгөл, Архангайн зарим сумдын нутгаар, 25-ны өдөр Говь-Алтай, Завхан, Хөвсгөл, Өмнөговийн зарим сумдын нутгаар 0.0-1.0 мм цас орно. Бусад нутгаар цас орохгүй.
Салхи: Ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метр, Алтайн салбар уулс болон говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Шөнөдөө Завхан, Заг-Байдраг голын эх, Тэрэлж голын хөндийгөөр -19…-24 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Ерөө, Туул голын хөндийгөөр -15…-20 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -1..-6 градус, говийн бүс нутгийн хойд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутаг, Онон, Улз, Халх голын хөндийгөөр -6…-11 градус, бусад нутгаар -10…-15 градус хүйтэн, өдөртөө Алтайн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эхээр -6…-11 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр -2…-7 градус, говийн бүс нутаг, Дорнод-Дарьгангын тал нутаг, Онон, Улз, Халх голын хөндийгөөр +3…+8 градус, бусад нутгаар -2…+3 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -16…-18 градус, бусад хэсгээр -10…-12 градус, өдөртөө 0…-2 градус хүйтэн байна.
БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө -15…-17 градус хүйтэн, өдөртөө 0…+2 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Шөнөдөө -19…-21 градус, өдөртөө -3…-5 градус хүйтэн байна.

-12° C
3598.54
0 cэтгэгдэлтэй