2026 оны аравдугаар сарын 25-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Энэ үед эд мөнгө хангалуун байсан ч санаа амрах хэрэггүй. Мөнгөө ухаалаг зарцуул. Хөлсөө урсган олсон мөнгөө хамаагүй бүү үр. Зарим хүмүүс сонирхолтой аялалд гарна. Аяллын хөтөлбөр хэт их зардалтай гарч мэднэ. Хэрвээ аяллын хөлсөө хэмнэж чадах боломж байвал нэрэлхэлгүй ашигла. Сэтгэл хангалуун бус байвал гэртээ үлдэж амар. Гэрийн хоолоор биеэ тордож, эргэн тойрондоо халуун дотно нөхцөл үүсгэ.
Үхэр: Өндөр хэрэгцээнээс хамаарч, гэр бүлийн амьдралд бэрхшээл тохиолдож магадгүй. Өнөөдөр юу ч болж байсан хамаагүй зүгээр л амрах цаг гарга. Өөрийн мэдрэмжүүддээ үнэнч бай. Өөрийнхөө хэрэгцээг бүү хүчил. Өөрт чинь чухал зүйлд буулт хийснээр та асуудлаас зайлсхийж чадна. Хэрэв та нээлттэй шударга байх юм бол ирээдүйд ямар ч буруу зүйл болохгүй.
Ихэр: Та энэ өдрийг өөртөө зориул. Таны аливааг сурч мэдэх гэсэн тэмүүлэл улам нэмэгдэж, шинэ танилтай болно. Гэр бүлийн асуудал таны хувьд хамгийн чухал байх бололтой. Гэр бүл дэх таны үүрэг хариуцлага нэмэгдэнэ. Эцэг эх, ах дүүстэйгээ хамт цагийг өнгөрүүлбэл маш таатай байх болно. Хамаатан садан эсвэл хадмуудаа баярлуулах хэцүү байх ч та ямар ч үйл явдал, учир шалтгааныг эргүүлж чадах сэтгэл татам байдлаа гаргаж ирэх хэрэгтэй.
Мэлхий: Сэтгэл санаа таагүй болж болох юм. Цаг агаараас ихээхэн хамааралтай байна. Толгойн өвчин, нойргүйдэл, бүх бие суларсан мэт байх нь таны бие махбодын боломж хязгаарлагдмал гэдгийг сануулж байна. Эрч хүчээ хуримтлуулахын тулд сайн амар. Биеийнхээ алжаалыг тайлж халуун усанд орвол зүгээр байх.
Арслан: Гэр орондоо өнгө нэмэх үнэ бүхий эд зүйл худалдан авах юм уу өр зээлээ төлөхөд сайн өдөр. Харин хайртай хүнтэйгээ зөрчилдөх нь харилцаагаа нэг мөсөн таслахад хүргэж болзошгүйг анхаар. Сэтгэл хөдлөлөө хяна. Ганц бие эрчүүдийн анхаарлыг сэтгэл булаам хүн татах бөгөөд санаачилгыг гартаа аван, түрүүлж анхны алхам хийхэд хүрнэ. Зоригтой байвал үүнийг хийж чадна.
Охин: Танд уйтгар гунигтай мэдрэмж төрнө. Гэхдээ та өнгөрсөн бүхний зөв бурууг шүүж чадвал сэтгэлээр тийм ч удаан унахгүй. Төрөлхийн мэдрэмжээ сонсож, бусдаас хэсэг хугацаанд хол бай. Таныг бодож тунгааснаа түгээж эхлэхэд хүмүүсийн анхаарал татагдана. Хэрвээ та сэтгэл түгшээсэн, чухал асуудлын тухай хэн нэгэнтэй хуваалцмаар байгаа бол илэн далангүй ярилц.
Жинлүүр: Найз нөхдийн хүрээнд орж ирсэн шинэ хүнтэй нөхөрлөх нь үнэ цэнтэй байж болох ба та хоёрт нийтлэг зүйл олон байгааг та илрүүлэх болно. Жижигхэн байсан ч өөрийнхөө таашаал авч болох зүйлсийг олоорой. Санаа зовоосон асуудлуудаа түр мартан гүнзгий амьсгалаад үз. Таны санаа бодол хамаагүй дээрдэх болно. Ойр дотнын хүмүүстээ туслах танд сайхан байх болно. Үдшийг хайртай хүнтэйгээ хамт өнгөрүүлэх таны хамгийн зөв сонголт байна.
Хилэнц: Хайртай хүмүүс, сайхан амьдрал байсан ч та үүнийгээ үнэлдэггүй бол эргэн тойронд энэ бүхний өчүүхэн хэсэг нь ч байхгүй хүмүүс байдгийг сана. Өөрийн амьдралаа алдартай одуудтай бүү зүйрлүүл. Өөртөө байгаа бүхнээ, өөрийн гараар бүтээсэн бүхнээ үнэлж сур. Өөрийгөө өөр өнцгөөс хурцалж, дайчил. Залуу хүмүүсийн романтик харьцаа сонирхолтой үргэлжилж, сонгосон хүн тань урам хугалахгүй бололтой.
Нум: Сонирхолтой зүйл хийхийн тулд нийгмийн идэвхтэй байж, олны үйл ажиллагаанд оролц. Энэ нь танилын сүлжээгээ өргөтгөх бас нэг боломж юм. Зарим хүмүүс амьдралын туршлага өгөх өөр төрлийн ёс заншил соёл уламжлалтай газар руу аялах бололтой. Сайхан амралт нь өмнөх сэтгэлийн түгшүүрийг мартуулах болно. Хэрвээ та ирээдүйн боловсролдоо анхаарч байгаа бол өөртөө хамгийн сайн тохирох сургалтыг хайж олох цаг юм.
Матар: Гэр бүл зохиож, өөр хүнтэй хамт амьдрах бол бусдын үнэн дүр төрхийг таньж ойлгож байж ойртож дотносох хэрэгтэй бөгөөд ямар ч хоёр хүний бүх зүйл адилхан байна гэж үгүй. Энэ хорвоо дээр хэн ч төгс биш гэдгийг санах хэрэгтэй. Ихэнх хүмүүс төлөвлөгөөгөө өөрчилж магадгүй. Таны нөхцөл байдал ямар ч байсан газар үзэж нүд тайлах хэрэгтэй бололтой. Энэ нь таны үзэл бодлыг тэлж, зөвхөн адал явдлаас гадна илүү олон сайн тал бий болгоно. Өөрөө
өөртөө цаг зав гаргаж чадвал амьдралын амтыг мэдрэх болно.
Хумх: Ажил хэрэг хэчнээн чухал байсан ч гэр бүлийнхэндээ үргэлж анхаарал, халамж тавь. Заримдаа энэ нь өчүүхэн зүйл юм шиг санагдах боловч амьдралд хамгийн чухал зүйл юм. Зарим уулзалтуудаа цуцалж, оронд нь хайртай хүнтэйгээ өнгөрүүлэх цаг гарга. Хань ижлээ жаргалтай байлгах нь энэ үед хамгийн чухал шаардлага байна. Таны хүсэл мөрөөдөл өөрийн дотоод сэтгэлээс гарах мэдрэмжтэй сайн уялдахгүй бололтой. Энэ нь олон шалтгаантай байж
болохоос гадна хэрэв та ямар нэг зүйлийг үнэн сэтгэлээс хийхийг хүсэхгүй байх үед ийм байдал үүсэж болно.
Загас: Од эрхсийн нөлөөлөл ажигч гярхай байдлыг нэмэгдүүлнэ. Өөрийн бодол санаагаа илэрхийлэхдээ маш хянамгай байх хэрэгтэй. Та хувийн бодол санаагаа илэрхийлэхдээ санаа зовох хэрэггүй ч заримдаа дэмий үг бусдыг гомдоодог гэдгийг санахад илүүдэхгүй. Хэрвээ дотны харилцаа тань стрессдүүлж байгаа бол дарамт улам өсөж байгааг мэдрэх болно.

-12° C
3598.54
0 cэтгэгдэлтэй