Улаанбаатарт -2 хэм хүйтэн

xpost 9 цаг 58 минутын өмнө

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: 6, 7-нд нутгийн зүүн хагаст хүйтэн байна.

Арваннэгдүгээр сарын 5-ны 20:00 цагаас арваннэгдүгээр сарын 6-ны 20:00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Нутгийн төв хэсгээр үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. 5-6-нд шилжих шөнө Баян-Өлгий, Ховдын өмнөд, 6-ны өдөр Ховдын өмнөд, Говь-Алтай, Баянхонгор, Хөвсгөлийн зарим сумдын нутгаар 0.0-2.0 мм нойтон цас, цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй.

Салхи: Баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж, зүүн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, Алтайн уулархаг нутаг, говь, тал хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Завхан, Заг-Байдраг голын эх, Хэнтийн уулархаг нутаг, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндий, Дарьгангын тал нутгаар -19…-24 градус, Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Хараа, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнодын тал нутгаар -15…-20 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -1…-6 градус, Алтайн уулархаг нутгаар -6…-11 градус, бусад нутгаар -10…-15 градус хүйтэн, өдөртөө Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар -5…-10 градус хүйтэн, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +5…+10 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун хойд хэсгээр 0…+5 градус дулаан, бусад нутгаар 0…-5 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Цас орохгүй. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -19…-21 градус, бусад хэсгээр -13…-15 градус, өдөртөө -1…-3 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Цас орохгүй. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө -19…-21 градус, өдөртөө -2…-4 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Цас орохгүй. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө -20…-22 градус, өдөртөө -3…-5 градус хүйтэн байна.